Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаан хойшилжээ
2013-11-21

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Уг хуралдаанаар автомашины улсын дугаараар замын хөдөлгөөнд хязгаартайгаар оролцуулах асуудлыг цуцлах талаар явуулсан санал асуулгын дүнг танилцуулах байсан юм.

Түүнчлэн, Улаанбаатар хотыг Улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг НИТХ-д өргөн мэдүүлэх тухай, Нийслэлийн нутаг дэвсгэрт зах худалдааны төв ажиллах журмын төсөл, Шинэ жилийг угтах, тэмдэглэх зэрэг 10 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан билээ.

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин