Энэтхэг рүү аюул ойртож байна

img

Энэтхэгийн зүүн эргийн нутаг орших Фалин мужид Хелен /Helen/ гэх хүчтэй далайн шуурга ойртсоны улмаас 10 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн тухай “ВВС агентлаг мэдээллээ. Энэтхэгийн аюулгүй албаны дарга Орриса Ахрас “Бидний зүгээс далайн шуурганы бүсээс хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг зохион байгуулах 20 аврах баг гарган ажиллуулж байгаа” гэж ярьжээ.

1

Цагт 120 км хүрч шуурч буй хүчтэй далайн шуурга Энэтхэгийн Андхра-Прадеш мужид хүрч хөрсний нуралт үүсгэж, хоёр хүн амиа алдсан байна. Өнгөрсөн аравдугаар сарын 12-ны өдөр Энэтхэгийн зүүн хэсгийн нутгийг “Пайлин” /Phailin/ хар шуурга дэгдсэний улмаас 27 хүн амь үрэгдэж, 2000 гаруй иргэн гэмтсэн юм.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ