Бидэнд нууц байна уу
2013-11-25

Монголын Батлан хамгаалах салбартай холбоотой мэдээллийг Хятадын дэлхийд алдартай “АРТ1”, “Comment crew” бүлгийнхэн хакердсан талаар АНУ-д төвтэй “Threatconnect” мэдээллийн технологи, аюулгүй байдал сонирхдог мэргэжилтнүүдээс бүрдсэн байгууллага мэдээлсэн. Хакердсан мэдээллүүд дотор Ерөнхийлөгчийн сонгуулийн мэдээлэл, Монгол Улс АНУ-ын хамтарсан “Хааны эрэлд-2014” сургуулилт, Вьетнамын Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газраас Монгол Улсаас БНВУ-д суугаа Элчин сайдад хүргүүлсэн мэдээлэл зэргийг хакердсаныг дэлгэн тавьсан гэж албан бус эх сурвалжууд мэдээлж байна. Бидэнд бусдаас нууж хаах төрийн алтан аргамжийн бодлого байна уу гэсэн эмзэглэл төрөх юм. Уул уурхайн асар их нөөцтэй, бүс нутгийн стратегид голлох хүчин болж болзошгүй бидэнд бусдаас нууц хаах зүйл бишгүй тохионо. Тэр болгонд бид бэлэн үү.

5

Монгол улс төчнөөн ашигт малтмалын нөөцтэй, газар нутгийн хувьд ийм онцлогтой, үндэсний аюулгүйн байдлын чиглэлээр тийм... ийм бодлого баримталдаг гэдгийг хөршүүд маань асар сайн мэдэж байна. Тиймээс ч Хятад, Оросын хийн хоолойн асуудал, Монголын Зүүн хойд Ази руу тэмүүлсэн эрмэлзэл болгонд таагүй хариу өгч байгаа юм.

5

Цахим ертөнцийн гайхамшигтай өндөрлөгт хүрсэн гэж өөрсдийгөө бид магтах юм. Байдгаа дэлгэчихсэн. Хамгаалалт нь байна уу. Хакеруудын энэ мэт өчүүхэн довтолгоонд сандарчихгүй байх боломж бидэнд байна уу. Монголын харилцаа холбоо, мэдээллийн аюулгүй байдлыг хангадаг Кибер аюулгүй байдлын газар гэж бий. Улсын нууцын зэрэглэлийн мэдээ, мэдээллийг тэд л хянадаг. ТЕГ-ын мэдэлд байх олон улсын жишигтэй энэ байгууллага ийм заримдаг харьяалалтай байх нь улс үндэстний оршин тогтнохуйд хэчнээн хор хөнөөлтэйг захын энэ жишээ л нотлоод өгнө. Нөлөө талаар эрдэс баялгийн судалгаа, геологи хайгуулийн масштаб зураглал хилээр олонтаа гарч байгаагийн зах сэжүүр ч үүнтэй холбогдоно. Тэд яах вэ хэдэн хуйлмал цаас аваад л гараа биз. Интернет ертөнцөөр хэчнээн ч нууц гадагшаа алдагдсаныг хэн ч тооцоолж чадахгүй. ҮАБЗөвлөл дээр хүртэл асуудал яригдаад буух эзэнгүй үлдэж байгааг харахад манайд мэдээллийн аюулгүй байдал хэр хангагдсаныг төвөггүй төсөөлж болно.

4

Германы канцлерийн яриаг АНУ чагнасан тухай бөөн асуудал дэгдэж хоёр улсын харилцаа хамтын ажиллагаанд ноцтой асуудал үүсгэж байна. Бид сонирхоод л өнгөрч байна. Энэ цаг хугацаанд улсын байтугай хувь хүний нууц асар өндөр үнээр хэмжигдэнэ. Гэтэл манай мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ, түүний аюулгүй байдал ямаршуухан байдаг нь дээр ишлэл авсан мэдээллээс харахад амархан төсөөлөгдөнө. “Мобиком”, “Скайтел”, “Юнител”-ийн холболт,тоног төхөөрөмжийн дийлэнх хэсэг Хятадын харьяалалтай “HUAWEI”, “ZTE” компанийн төхөөрөмж дээр суурилдаг байх юм. Дээр нь дэлхийг хавтгай болгож буй интернэтийн үйлчилгээг Монголд үзүүлж буй “Railcom”, “Skynet”, “Mobinet”, “Magicnet”, “Citinet”,  “Micom” компаниуд ч ялгаагүй БНХАУ-ын “ZTE”, “HUAWEI” компанийн техник хэрэгсэл, программ хангамжийг ашиглаж байна.

5

Хамгаас илүү нууцлах ёстой хөрш орон манай кибер ертөнцийг хяналтандаа байлгаж байна шүү дээ. Тэгэхээр бидэнд нууц гээч юм байна уу. Үндэсний операторууд мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалтыг сайжруулья гэхээр өмнөөс нь төсөв байхгүй гээд Төр нь гэдийчихнэ. Бид өөрснөө хийчихье зөвшөөрлөө өгчих гэхээр луу унжсаар хэдэн жилийн нүүр үзэж байгаа гэнэ. Төр нуух юмаа нууж болно. Өөрөө нууж чадахгүй бол өврөөс нь унасан санаа тавьж эмзэглээд байгаа нөхдүүдээрээ мануул. Ядаж Монголоо гэсэн чин зүрхтэй байх байлгүй. Швейцарийн банк яагаад түмний ил далд хөрөнгийг 100 гаруй жилийн турш чандлан хадгалаад байгаа биш. Мэдээллийн хариуцлага шүү дээ. Энэ бүхнээс эргэцүүлэн бодоход кибер ертөнцийн тулаанаас энэ нүүдэлчид амьд үлдэхгүй нь дээ. Цахим ертөнц ч биш Монголоо гээж магадгүй нь байна шүү.

5

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
tsetseg:
sain niitlel bna amjilt husiye
2013-11-25
erleg:
ene tord mini arvin ih hujaagii *nuud baihad yaj nuuts baih yum be aan,daraa daraagiin songuuliar devshij bui humuusiin garal ugsaag ni sain sudalj baij shiidverleh estoi bolood bna.ard tumen mini guij bna.ene urd zugiin hujaa *hainii ul mor bur herees heterch bna shu de,odoo tsag ni bolson.erliiz hurliiz hulgai nariig bushuuhan toriin mini sentiinees buulagh heregtei bna.holiin bodlogotoi hujaagiin *nuud biden dotor huurmag mongol tsarai gargachihaad l alhaad bna.
2013-11-25
cccc:
байхгүй ээ. gashuun.mn
2013-11-25
hongoroo:
ert tsagt buh um nuuts baisan odoo buh um nuutsgui bolsoon nohod mini
2013-11-25
tamir:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср, россии и других государств снг, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com
2013-11-25