Төв талбайн сүлд модны гэрлийг ирэх сарын 15-нд асаана
2013-11-25

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар шинэ жилийг угтах, тэмдэглэх Нийслэлийн ажлыг хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдаанаар шинэ жилийг угтах, тэмдэглэх Нийслэлийн ажлыг хэсгийг байгуулахаар болж, ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нарийн бичгийн даргаар Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Б.Батцэнгэлийг ажлуулахаар нийслэлийн Засаг дарга захирамж гаргахаар болсон байна.
Энэ жилийн хувьд шинэ жилийн баярын сүлд модны гэрэл асаах ёслолыг 12 дугаар сарын 15-ны өдөр, хуучин оноо үдэж, шинэ оноо угтах баярын цэнгүүнийг 12-р сарын 31-ний өдөр их эзэн Чингис хааны талбайд хийхээр төлөвлөжээ.
Д.Цэцэг
 
Shuud.mn
Сонин хачин
zochin:
hairan mungu heregtei yumand zartsuul
2013-11-25