Египет даяар шинэ хууль хэрэгжинэ
2013-11-25

Мухаммид Мурсигаас хойш Египетийг түр удирдах болсон Ерөнхийлөгч Адли Мансур, ард түмэндээ хандан мэдэгдэл хийжээ. Тэрбээр “Өнөөдрөөс эхэлж шинэ Египет улс өөр замаар хөгжих болно. Бид нэг хүнийг тахин шүтсэний төлөө ямар байдалд хүрсэнээ харж байна. Яг одооноос эхэлж Египет улс даяар шинэ хууль хэрэгжихээр боллоо. Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр 30-аас дээш хүнтэй жагсаал хийхийг оролдвол мөнгөн торгууль ногдуулж, эсэргүүцсэн тохиолдолд шоронд хорих хүртэл арга хэмжээ авах болно. Олон нийтийн жагсаал, суулт хийх нь улсаа доромжилж буй гэж үзсэн тул шинэ хуулийг баталгаажууллаа. Хуульд зааснаар эрх баригчдын зөвшөөрөлгүй жагсаал хийсэн иргэдэд гурав хоногийн хугацаатай анхааруулга өгөх болно. Хэрвээ анхааруулсан хугацаанд тарахгүй үргэлжлүүлсээр байвал улсын аюулгүй байдалд заналхийлсэн шалтгаанаар цэрэг, цагдаагийнхан хүчээр оролцож эхэлнэ” гэж мэдэгдэлдээ дурьдсан байна.

Энэхүү хуулийг НҮБ-ын хүнийн эрхийн коммис “Энэ хууль хэрэгжиж эхэлснээр цагдаа болон хүчнийхний эрх мэдэл нэмэгдэж, дарангуйллын нийгэм тогтох үндэс тавигдах магадлалтай” гэж үзэж буйгаа мэдэгджээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
hongor ortooo:
neg hun olon huniig * kino uzlee geed horij diilehgui zuv sanaa baina
2013-11-25