Эцэг, эхчүүд сургуулийн орчинд эргүүл хийж байна
2013-11-25

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зохицуулах зөвлөл Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Боловсролын газартай хамтран Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “School police” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Хоёр жилийн хугацаанд хэрэгжих төслийн дагуу өөрийн хүүхдийн суралцдаг сургуулийн орчимд аав ээжүүд нь сургуулийн захиргаанаас гаргасан хуваарийн дагуу 07.30-13.30, 13.30-19.00 гэсэн хоёр ээлжээр эргүүл хийж байна.  Эдгээр аав, ээжүүдэд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зохицуулах зөвлөлөөс гаргасан удирдамжийн дагуу ажил олгогч байгууллага нь хагас өдрийн цалинтай чөлөө олгохоор зохицуулалт хийсэн юм.

Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
kkkkk:
uneheer taalagdaj bn
2013-11-26