Цэцийн их суудал маргааш хуралдана
2013-11-26

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэсэн Үндсэн  хуулийн цэцийн өнгөрсөн аравдугаар сарын 9-ний өдрийн 03 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн аравдугаар сарын 18-ны өдөр 54 дүгээр тогтоол гаргасан билээ.

Монгол Улсын Үндсэн  хуулийн цэц уг маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Их суудлын хуралдаанаа маргааш буюу энэ дугаар сарын 27-ны өдрийн 9.30 цагт болно.

Цэцийн их суудлын хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт “Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай  захирамжид давж заалдах гомдол гаргаж болохгүй бөгөөд харин прокурор эсэргүүцэл бичиж болно” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж эцэслэн шийдвэрлэх аж.

Б. Одон

Shuud.mn
Сонин хачин