Оюуны спортынхон Английг зорилоо

img

  Энэ сарын 30-нд эхлэх Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээнд оролцохоор Монголын оюун ухааны академийн тамирчид өнөөдөр Англи улсыг зорилоо.

Дөрөв хоногийн дараа эхлэх тус тэмцээнд дэлхийн 32 орны 120 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөнө. Манай улсаас Монголын Оюун Ухааны академийн зургаан тамирчин оролцох юм. Тэдний дасгалжуулагч багш Х.Хатанбаатарын хувьд ОУ-ын шүүгчийн сургалтдаа хамрагдаж, шалгалтаа амжилттай өгснөөр Ой тогтоолтын ОУ-ын 2-р зэргийн шүүгч болох боломжтой. ДАШТ тэмцээнд оролцож буй оюуны спортын тамирчдыг танилцуулбал:

Бага нас: Г.Тэмүүлэн (12 нас) - Дэлхийн 3 дээд амжилтыг эзэмшигч;

Дунд нас: Ц.Бат-Эрдэнэ (15 нас) - Дэлхийн 3 дээд амжилтыг эзэмшигч;

Б.Намуунтуул (17 нас) - Дэлхийн 1 дээд амжилтыг эзэмшигч;

З.Цэцэгзул (13 нас) - Дэлхийн 1 дээд амжилтыг эзэмшигч;

Насанд хүрэгч: С.Цогбадрах (22 нас) - Ой тогтоолтын ОУ-н Их Мастер;

Ө.Сэнгэсамдан (20 нас) - Ой тогтоолтын ОУ-н аварга

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
amjilt husie.
2013-11-27