“School police” төслийг санхүүжүүлэв
2013-11-27

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн цагдаагийн газраас “School police” төслийг хэрэгжүүлж байна. Хууль зүйн яам төслийг дэмжин санхүүжүүлж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлаас журмыг нь баталсан.

өбйы

Төслийн хүрээнд эцэг эхчүүд сургуулийн ойр орчинд 07.30-13.30, 13.30-19.00 цагийн хооронд хоёр ээлжээр хөдөлгөөнт эрүүл хийж, хүүхдүүдийг гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлнэ. Мөн сургуулийн орчимд гэмт хэрэг, захиргааны зөрчил гарсан тохиолдолд мэдээллийг цагдаагийн байгууллагад даруй мэдэгдэх үүрэгтэй. Харин журмын хэрэгжилтийг тухайн сургуулийн захиргаа бүрэн хариуцаж ажиллана.

өы

Эргүүлд гарч буй эцэг, эхчүүдийн тухайд ажил олгогч байгууллага нь хагас өдрийн цалинтай чөлөө олгохоор дээрх журамд зохицуулалт хийсэн. Хэрэв тухайн байгууллага цалинтай чөлөө олгоогүй, эцэг эхчүүд эргүүлийн үүрэг гүйцэтгэхээс санаатай зайлс хийсэн бол торгуулийн арга хэмжээ авахаар журамлажээ. Төсөл туршилтын хугацаанд амжилттай хэрэгжвэл цааш нь үргэлжлүүлэх юм байна.

өйы

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
mon000:
ter baritsan yumiiig n eeee
2013-12-05
21213:
barina horino shiitgen torgono ardchilsan ulsaa gj bgaa biz
2013-11-27
irgen:
zov zov tehui bol huuhduud surguuli orchmooroo deeremduuleh zoduulah asuudal mash ih garsaar odii hurleeee.bid ur huuhduudee muu ymnaas hamgaalah estoi shuu deee.
2013-11-27