Засгийн газраа огцрохыг шаардав
2013-11-27

Тайландын Засгийн газрын байрны гадаа 1000 гаруй хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болж байна. Бангкок хотноо эсэргүүцлийн жагсаалд оролцогчид ерөнхий сайд Ингланк Шинаватраг огцрохыг шаардаж, өндөг шидэцгээжээ. Ерөнхий сайд Инглак хөл хорио тогтоохын тулд тусгай хүч ашиглахыг зөвшөөрсөн явдлыг иргэд “Болчимгүй үйлдэл, эрх баригчид ардчиллын үнэ цэнийг уландаа гишгэж байна. Ерөнхий сайд эрх мэдлийг хэт өөртөө төвлөрүүлж, өршөөлийн хуулийг улстөрчдийн эрх ашигт нийцүүлэх гэж оролдож байна” гэж үзэж байгаа аж.

Ерөнхий сайд Инглак эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж буй жагсагчдын төлөөлөлтэй уулзаж санал бодлыг нь сонссон байна. Ерөнхий сайд “Хэрвээ зөвшилцөлд хүрэх боломж олгох юм бол улс орныг хэвийн байдалд оруулах болно. Тиймээс тайвшрах хэрэгтэй. Өнөөдөр гаргаж байгаа болчимгүй үйлдэл маргааш бидэнд гарз болно. Хорио цээр яг одоо Тайланд улсад хэрэгтэй байна” гэжээ.

Жагсаалыг удирдаж буй Энирэн Мар “Сангийн яамны үйл ажиллагааг нийтэд ил болгох хэрэгтэй. Энэ саналыг эсэргүүцвэл Тайландын бүх яамыг бүслэх болно. Мөн хорио цээрийн арга хэмжээ авахыг оролдвол илүү өргөн цар хүрээтэй ажиллагаа явуулах болно”  гэж мэдэгдсэн байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
aron:
mongolchuudiig bodvol zuv,zorigtoi ard tumen bna.
2013-11-28
zuv zuitei:
teer gadniihan iim l bgaan sht, zg-aa jagsaal hiij ogtsruulah gej baihad manaihan tag chig dulii dumbe tsarailaad uy ch bolj bsn duugarahgui umaa,a busad ornii ard tumen uursdiinhuu tuluu idej uudag nuutslag zg-iig ogtsruulah gej bn, mash zuv shdee, mongolchuudaa temtselgui jargal orchlond ugui bolohoor tuunees gajuud yavahiig hen husehev dee, bugdeeree temtseh tsag bolson, umnii une tsag tsagaar usch bn, tsalin tetgever nemehgui bn, ard tumen yaduurliin deed tsegt hureed baina, zg altanhuyag elnbegdorj nariig bugdiig ogtsruulahiig *rdsan jagsaal tsuglaan hiitsgeei l dee, bidniig arai denduu doromjilj baigaa nuhduus hariugaa avah tsag bolson
2013-11-27