Бичил уурхай эрхлэгчид 92.4 га-д нөхөн сэргээлт хийжээ
2013-11-27

Бичил уурхай эрхлэгчид 3 жилийн өмнөөс зохион байгуулалтад орж, “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр” холбоог байгуулсан билээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийтдээ 28 ТББ-ын 6500 орчим иргэн хариуцлагатай уул уурхайн зохион байгуулалтад оржээ. Тус холбооноос өнөөдөр үйл ажиллагааныхаа талаар болон тулгамдаж буй асуудлуудынхаа тухай олон нийтэд мэдээлэл хийлээ.

Бичил уурхай  эрхлэгчид нэгдсэн зохион байгуулалтад орсноор том компаниудын ашиглаад орхисон эзэнгүй талбайнуудын хаягдлыг ашиглаад, дараа нөхөн сэргээлт хийж байгаа аж.  “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр” холбооны гүйцэтгэх захирал О.Цэцэгмаа ”2013 оны байдлаар бичил уурхай эрхлэгчид нийт 13 аймагт, 92.4 га талбайг нөхөн сэргээсэн” хэмээв. Бичил уурхайчид нөхөн сэргээлтийн дундын санд 195.2 сая төгрөгийг, хүн амын орлогын албан татварт 99.9 сая төгрөгийн төвлөрүүлжээ.

Одоогийн байдлаар бичил уурхай эрхлэгчид томоохон компаниудтай гурвалсан гэрээ байгуулж, хаягдлыг нь ашиглаад, талбайд нь биологийн нөхөн сэргээлтийг хийж буй аж. Гэхдээ ийм боложийг зөвхөн Монгол эзэнтэй компаниуд тэдэнд олгодог байна. Харин гадны хөрөнгө оруулалттай болон гадаад эзэнтэй компаниуд энэ талаар халгаадаггүй тухай тус холбооныхон ярьж байв. Мөн цаашдаа нэгдсэн зохион байгуулалтад нэгдэх сонирхолгүй бичил уурхай эрхлэгчдийн асуудлыг цэгцлэх шаардлагатай байгаа талаар хэлж байсан юм.

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин
бөбыб:
худлаа шдэээээ а.жаргал гуай худлаа юм битгий бичээд бай
2014-01-27
bichil uurhai hereggui:
bichil uurhain tsaana dandaa eruugiin elementuud baidag ted hezeech hunii setgel gargadagguil baihgui uu
2013-12-20
zochinw:
hudlaadaa hudlaa bichih um
2013-12-20
turuu:
saixan yum bichxiimdaa
2013-11-28
irgen:
helberdeed orhio biz
2013-11-27