Латвийн ерөнхий сайд огцров
Латвийн нийслэлд “Максим” супермаркет болсон эмгэнэлт хэргийн улмаас огцорч байгаагаа тус улсын ерөнхий сайд Валдис Домброскис мэдэгдлээ. Тэрбээр энэ хэргийн төлөө улстөрийн хариуцлага хүлээж байгаагаа албан ёсоор хэлжээ.
Энэ сарын 21-нд супермаркетын дээвэр, хана нь нурсны улмаас 54 хүн амиа алдсан юм. Осол гарах болсон шалтгааныг гурван хувилбараар тайлбарлаж байгаа гэнэ. Үүнд, барилгын зургийг буруу хийсэн, эсвэл буруу барьсан , дээвэр дээр хүнд материал хадгалсан хэмээн үзэж байгаа аж. Одоогоор эцсийн дүгнэлт гараагүй байгаа юм.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ