Уламжлалт анагаах ухааны талаар хэлэлцлээ
2013-11-29

“Монголын уламжлалт анагаах ухааны бодлогын хэрэгжилт, цаашдын зорилт” сэдэвт зөвлөгөөн өчигдөр болжээ. Тус зөвөлгөөнд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Уламжлалт анагаах ухааны зөвлөх С.Нарантуяа  болон мэргэжлийн салбар, зөвлөлийн төлөөлөгчид оролцсон байна. Тус зөвөлгөөнөөр УАУ-ны өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, цаашдын зорилтын талаар болон УАУ-ны талаар баримтлаж байгаа дэлхийн болон бүс нутгийн стратеги, олон улсын туршлагын талаар хэлэлцжээ.

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа “Монголын уламжлалт анагаах ухаан, бидний өвөг дээдсийн сэтгэлгээний цар хүрээ, нөр их хөдөлмөрийн үр шимээр цогцлон бүрдэж, өөрийн орны байгаль цаг уур, нүүдэлчин ардын соёл иргэншлийн онцлог байдлыг тусган, эдүгээ монголын эрүүл мэндийн салбарт бүхэл бүтэн тогтолцоо болж, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах их үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирсэн.

“Монголын УАУ-ыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого” нь манай улсад УАУ-ыг төрийн бодлогын хэмжээнд авч үзэн, тухайн цаг хугацаанд нэгэнт хүрсэн түвшин, бий болсон матриаллаг бааз, хүний нөөцийн хангамж зэргийг үнэлэн цэгнэхийн хамт цаашдаа улсын хэмжээнд уламжлалт эмнэлэгийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, чанартай найдвартай болгоход төрөөс баримтлах чиглэлүүдийг тодорхойлж өгсөн.

Мөн Монгол Улсыг ДЭМБ-ын гишүүн 190 гаруй орноос УАУ-ны үндэсний бодлоготой орны нэг болж улмаар УАУ-ны нэгдмэл тогтолцоотой улс орны тоонд зүй ёсоор оруулсан гэдгийг тэмдэглэн хэлмээр байна. Өнөөдрийн уулзалт, зөвөлгөөн маань УАУ-ны хөгжлийн өнөөгийн байдалд бодитой үнэлэлт, дүгнэлт өгч, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, гарцыг хэлэлцэж, УАУ-ны салбарыг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх хэрэгтэй” хэмээлээ.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
болд:
уау-ыг төрөөс дэмжих бодлого барих хэрэгтэй. ялангуяа орчин үеийн ау-ыг уау-тай уялдуулан хөгжүүлбэл үр дүн нь сайн гарах юм. уау-ны сайн эмч нар олон байна. оточ одийн баатар бол 6 үеийг дамжуулан өвлөж ирсэн нууц жороор олон зуун хүнийг эмчилж эрүүлжүүлж байгаа нь сайшаалтай байна. иймд төр засгаас тэр эмнүүдийг нь олноор үйлдвэрлэж ард түмэнд өгөх эрхийг нь баталгаажуулж, дархлаа сайжруулах, с,в вирусыг устгаж байгаа эмчилгээг нь дэмжиж хөрөнгө санхүүгээр туслах хэрэгтэй байна.
2013-11-29