Литвийн нийслэлд Европын холбооны “Дорнодын хамтын ажиллагаа” дээд хэмжээний уулзалт албан ёсоор эхэлжээ. Уулзалтын үеэр Украин улс Европын холбоотой худалдаа хийх чөлөөт бүсийн хэлэлцээр байгуулах тухай асуудлыг хэлэлцсэн ч үр дүнд хүрээгүй байна. Европын холбооны хэвлэлийн төлөөлөгч Эдман Эван “Украины ерөнхийлөгч Виктор Янукович Европын холбоотой худалдаа хийх чөлөөт бүсийн хэлэлцээрт гарын үсэг зурахаас эрс татгалзаж, хурлыг орхин гарсан” гэжээ.
Ерөнхийлөгчийгөө гарын үсэг зурахаас татгалзаж, хурлыг орхин гарсны дараахан Украины нийслэл Киевийн төв талбайд 2000 мянга гаруй оюутан цуглаж эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Оюутнууд дээд хэмжээний уулзалтыг дэмжиж буйгаа илэрхийлж, Ерөнхийлөгч Виктор Януковичийг “Украйны гутамшиг” хэмээсэн байна.
5
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |