Шинэ мисс гоо сайхны хагалгаа хийлгэсэн үү

img

Өнгөрсөн сард ОХУ-д зохион байгуулагдсан “Ертөнцийн мисс”-ийн титмийн эзнээр тодорсон Венесуэлийн гоо бүсгүй Габриэла Ислерийг “Facebook”, “Twitter” хуудсаар гоо сайхны мэс засал хийлгэсэн гэх мэдээллүүд таржээ. Энэхүү мэдээллээс болж Венесуэлийн алдарт зохион бүтээгч Осмель Соуса мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр “Агуу их ялалт байгуулсан бүсгүйн алдар гавьяаг бууруулахыг эрмэлзэж буй хүмүүс их харагдаж байна. Олон нийтийн сүлжээгээр тараагдаж байгаа зурагнууд бол Габриэла Ислерийн 13 настай үеийн зурагнууд шүү дээ. Тиймээ, охидууд багадаа царайлаг байдаггүй. Хэдхэн зурагнаас болж ийм яриа гарсан гүнээ харамсч байна” гэжээ.

Харин “Ертөнцийн мисс”-ийг зохион байгуулагчид “Худал цуурхал тараасан этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх болно” гэж мэдэгдсэн юм. Мөн тэдний зүгээс “Габриэлаг ямар ч гоо сайхны хагалгаа хийлгээгүй” гэдгийг баталж буйгаа мэдэгджээ. Тэмцээний санхүүжүүлэгч тэрбумтан Дональд Трамп “Бид гоо сайхны тэмцээнийг хэрхэн явуулахаа мэднэ. Хуурамч гоо үзэсгэлэн ил байдаг” гэж жиргэсэн байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ugui bailgui dee:
uu tiim uu
2013-12-01
ugui bailgui dee:
uu tiim uu
2013-12-01
зочин :
муусайн янхнууд мисс болох гэж аргаа бардаг болжээ. монголд ч ийм янхнууд дүүрэн байна. аргагүй шүү дээ, царай муутай болж зарагдана гэж байхгүй, байр, мөнгө, машин бүгд байхгүй болох тул үхэн хатан зүтгэдэг ажгуу.
2013-11-29