Саудын Арабын хаантай Ираны талаар ярив
2013-11-29

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Саудын Арабын хаан Абдулла Бин Абдул-Азизтай Ираны цөмийн асуудлаарх шинэ хэлэлцээрийн тухай утсаар ярилцаж, санаа бодлоо солилцсон байна. Цагаан ордноос хийсэн мэдэгдэлд “Обама Абдуллатай утсаар ярих үедээ Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээрт оролцсон АНУ, Англи, Франц, Орос, Хятад, Германы байр суурь болон Ираны Женевт тохиролцсон хэлэлцээрийн дэлгэрэнгүй агуулгыг ярьсны зэрэгцээ Иран амлалтаа биелүүлэхийн тулд маш их ажиллаж байгаа” гэжээ.

Хэлэлцээрт оролцогч зургаан орон цаашдын хэлэлцээрийн асуудлаар Ирантай нягт харилцаатай байх талаар хоёр удирдагч санал нэгдсэн байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
reus:
busad n bolood baihad iran yagaad tsumiin zewsegtei baij bolohgui gej
2013-12-01