Өсвөр үеийнхэн буюу урвуу жэндер
2013-12-02

Дунд ангийн бололтой хоёр хүү автобусанд ярьж явна.

.

“-Чи аль хувилбар дээр нь алдчихав. Надад бол “б” эргэлзээтэй байсан. Орой аавыг ирэхээр шатар тоглоно оо. Ойрд шалгалтад орох гэж бэлтгээд толгойгоо сэргээгээгүй.

-Би ч уг нь бүгдийг зөв гүйцэтгэлээ гэж өөртөө найдаж байсан юм. Сүүлийн хариултыг л алдчихав аа. Танай сургууль давтлага  өгдөг үү. Манайх шалгалт дөхөх, уралдаанд оролцохоор л илүү цагаар суулгадаг юм.

-Багш ч байнга илүү цагаар давтлага хийдэг. Гэхдээ хүүхдүүдийн хүсэлтийн дагуу. Манай сургууль ч тоондоо мундаг шүү. Би цаашдаа эдийн засагч болно. Тиймээс давтлагыг бол тасалдаггүй.

-Би ч бас. Харин би сургуулиа төгсөхдөө хятад, орос хэлийг сайн сурчихсан байна. Яагаад гэвэл хоёр хөршийнхөө хэлийг сайн сурч байж эдийн засгийн нөхцөл байдлыг нь илүү мэднэ. Англи хэлийг бол ч явцын дунд тэртээ тэргүй сурчихна.  Хичээл тараад хоёулаа хүүхдийн ордны шатрын дугуйланд очих уу. Би танай сургууль дээр яваад очъё, тарахаараа.

-Өнөөдөр би эрт харина. Хоол хийх ээлжтэй. Хийхгүй бол эгч загнаад байдаг юм.

-За за, тэгвэл баяртай, би энд буулаа. Эргээд холбоотой байя.”

.

Тэд ийн салцгаалаа. Тэдний ярихыг санамсаргүй сонссон надад “Ямар зөв бодолтой хөвгүүд вэ, аав ээж нь сайн хүмүүжүүлж байна шүү” гэх бодол өөрийн эрхгүй төрөв. Учир нь өнөө цагт хичээл ярьдаг нь цөөрч, аль нэг РC тоглоомын газар цагийг өнгөрөөх нь ихэссэн. Тэнд тоглож байгаа хүүхдүүдийн хоорондоо ярих үг хэл гэж үнэн хэцүү. Тоглоомондоо хожиж, хожигдох үеийн сэтгэл хөдлөл бүрт “пи..., ги..., я...”-гаар эхлэх үгүүдийг хайр найргүй чулуудна. Интернэт тоглоомын газрыг ажиллуулж байгаа этгээд хүүхдүүдийн хэлэх үг, харилцах хөдөлгөөнийг “байх ёстой зүйл” хэмээн хүлээн зөвшөөрчихсөн мэт, даанч үл тооно.

:

Тэд хүүхдүүдтэй зөвхөн мөнгө л ярина, бусад нь падгүй бололтой. Ер нь тэгээд “РC  тоглоомын газар бусадтайгаа эелдэг зөв харьцахыг зөвлөсөн зурагт хуудсыг  хана болон компьютерийн дэлгэц, ширээн дээр нь энд тэндгүй байрлуул. Хэрвээ хүүхдүүдэд зориулсан харилцааны зөвлөгөө, зурагт самбар байрлуулаагүй бол үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн хотын захирагчийн тушаал гаргачихмаар. Яагаад өсвөр үеийнхнийхээ төлөө ийм захирамж гаргаж болохгүй гэж. Хүүхдүүд аав ээжийнхээ өдрийн хоол, автобус унаанд зарцуул гэж өгсөн мөнгийг РC тоглуулагч нөхөрт өгч, тоглоомонд донтоно. Зарим хүүхэд тоглоомондоо донтоод шөнө зүүдэндээ ярьж, ээж ааваа айлгаад авсан сураг дуулддаг. Сүүлийн жилүүдэд иймэрхүү хар бараан мэдээ сонсож явсан надад автобусан дахь хоёр хүүгийн яриаг сонсоод тэднийг өхөөрдөх сэтгэл төрсөн нь энэ.

:

Ирээдүйдээ хэн байх нь өсвөр насны хүмүүжлээс шууд хамаардаг гэж сурган хүмүүжүүлэгчид ярьдаг юм билээ. Тиймээс ч боловсролын шинэ системээр дунд ангийнхны хичээлийн хуваарьт өсвөр үеийнхний төвөлшил, тэдэнтэй хэрхэн харилцах харьцаа гэсэн шинэ бүлгийг нэмэлтээр зааж сургахыг багш нарт даалгажээ. Багш нар өсвөр насныхантай харьцахдаа эцэг эхийн үүрэг их шүү гэдгийг ярьж байна лээ. Ялангуяа хөвгүүд бага ангиасаа эхлэн хичээл тараад РC тоглоом хэсээд харихаа мэддэггүй, энэ нь сурах ой ухаанд нь сөргөөр нөлөөлдөг, интернэт тоглоомын оронд биеийн тамираар хичээллэвэл биеийн хөгжил, өсөлтөд нь хэрэгтэй гэж зөвлөж байсан. Хүүхдээ ирээдүйд зөв төлөвшилтэй, сайн хүн болгохын тулд өсвөр насанд нь анхаарч, үерхэж, найзалж байгаа хүүхдүүдийг нь мэдэж, тэдэнтэй шүүмжлэгч бус найзын адил хандахыг сурган хүмүүжүүлэгчид захидаг. Хүүхдээ буруу зүйлд уруу татагдуулахыг хэн хүсэв. Үр хүүхдээ дулаан байр, халуун хоол, өмсөх хувцастай бусдын адил өсгөх гэж өдөр шөнөгүй ажиллаж явсаар хэнтэй найзалж, юу хийж явааг нь мэдэхгүй, хэрэг төвөгт  холбогдсон хойно нь мэддэг дутагдал эцэг эхчүүдэд цөөнгүй тохиолддог. Өсвөр насныхнаа зөв хүмүүжүүлэх нь зөвхөн эцэг эхчүүд, багш нарын бус нийгмийн үүрэг болсныг бидний  өдөр тутмын амьдралын өнгө төрх  хэлээд байна.

.

Цаашлаад манайд баяр ёслол мундах биш. Хүүхдүүд найз нөхөдтэйгөө төрсөн өдрөө тэмдэглэх гэж сэтгэл хөөрнө. Насанд хүрээгүй ч том хүн болох гэж тэмүүлдэг үе. Тэд том болох гэж байгаагаа  хэрэглээнээс эхэлдэг. Хөвгүүд л гэхэд бие биедээ том хүн болж харагдах гээд тамхи татна, зарим нь бүүр “100” ч татчихна. Энэ нь тэднийг яван явсаар буруу зүйлд хөл алдуулж байгааг судлаачид эмзэглэн ярьж байна лээ. Тамхины хяналтын тухай хууль батлагдаж, сургууль, цэцэрлэгээс 500 метрт утаат тамхийг худалдаалахгүй байхаар хуульчилсан нь  өсвөр үеийнхийг буруу зүйлд уруу татагдахаас сэргийлсэн алхам болсныг хүн бүрэн сайшаадаг. Учир нь өсвөр үеийнхэн хичээлийнхээ завсарлагаар гарч, ойролцоох дэлгүүр, ТҮЦ-нээс ширхгийн тамхи худалдан авч, нэг тамхи хэсэг бүлгээрээ нийлж татдаг муу зуршилтай байсныг энэ хуулиар зогсоосон юм. Харин одоо архи, согтууруулах ундааны худалдааг үүнтэй адил хязгаарламаар юм, хууль тогтоогчид. Хэдийгээр “21 нас хүрээгүй хүүхдэд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй” гэсэн байдаг ч энэ хууль тэр бүр үйлчлээд байдаг нь юу л бол. Оюутнууд өнөөдөр бааранд орох нь элбэг. Нэгдүгээр курсынхан 21 нас хүрэх байтугай дөнгөж 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ авсан “томчууд” дийлэнх нь байдаг. Гэвч 21 нас хүрээгүйчүүдэд архи, согтууруулах төрлийн ундаагаар үйлчилсээр л байгаа нь нууц биш. Өсвөр насныхны дунд жендэрийн харьцаа мөн л алдагдаж. Манай ЕБС-д ч хөвгүүдийн тоо охидоос цөөн буюу жендэрийн урвуу хамаарал үүсчихэж. Энэ нь мөн л хөвгүүдийн боловсролын асуудалд сөргөөр нөлөөлөх боллоо. Хөвгүүд бол ирээдүйн өрхийн тэргүүнээс эхлээд эх орноо хамгаалах, хөгжүүлэх, бодлого тодорхойлох эр хүн. Даяаршлын энэ үед буу барихгүйгээр бодлого тодорхойлж, ухаан зарж улс орнуудтай эн зэрэгцэн хөгжинө. Атал хөвгүүдэд боловсрол “хаалттай” үйлчилсээр байна. Иймээс өсвөр үеийнхнээ, хөвгүүдээ жендэрийн урвуу хамаарлаас хамгаалъя.

.

Н.Энх 

Shuud.mn
Сонин хачин
цэцэг:
яагаад юм болгоныг муу талаас нь авч, муу талыг нь харж байдаг юм бэ?уг нь зөв л юм ярьж байдаг. өсвөр насны хүүхдийн тамхи татаж, архи хэрэглэх нь мэдээж амьдралаас л үүсэдтэй байж таарна.
2014-04-09
zochin:
urvuu gender gej yu gesen utgatai yum. ugaasaa urvuu gender gej oilgolt baixgui. shinjlex uxaanii ug xereglex gej baigaa bol asuudlaa zuv tomyolox xegertei shu, setguulch naraa
2013-12-02
uvuu:
surguuliin khuukhed arkhi, tamkhi khereglekhee bilison gej khudlaa yarikhaa bolioch. amidral deer kharin ikh bolood bna shuu dee
2013-12-02