Нью-Йоркт галт тэрэг осолдов
2013-12-02

АНУ-ын Нью-Йорк хотын Бронкст өчигдөр галт тэрэг замаасаа гарч, осолдсоны улмаас дөрвөн хүн амь үрэгдлээ гэж “CNN” агентлаг мэдээллэв. Ослын улмаас 60 гаруй хүн гэмтэж бэртсэн  гэнэ. Аврах багийн ахлагч Жонн Масайны мэдээлснээр “Metro-North” төмөр замын компанийн зорчигч тээврийн галт тэрэг “Spuyten Duyvil” өртөөний ойролцоох эргэлт дээр замаасаа гарч осолджээ.

Зорчигчдын мэдээллэж буйгаар Покипсигоос “Grand Central” өртөөнд хүрэхээр явж байсан галт тэрэг ердийн үеийнхээс хэт хурдтай явж байснаас эргэлт дээр замаасаа гарчээ. Уг осол нь энэ онд болж буй хоёр дахь том осол аж. Үүнээс өмнө өнгөрсөн тавдугаар сарын 17-нд Коннектикут мужийн Бриджпортын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарснаас 73 хүн гэмтэж бэртжээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин