Эрэлч ноход хар тамхи илрүүлнэ
2013-12-05

Гаалийн албаны эрэлч нохойн нээлттэй үзүүлбэрийг өнөөдөр Гаалийн ерөнхий газраас зохион байгуулах гэж байна.

Уг өдөрлөгийн үеэр Монгол улсын гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа болох хар тамхи мансууруулах бодис, агнах болон ашиг орлого олох зорилгоор хил дамнуулан худалдаалахыг хориглосон бараа болох ховор амьтан, түүний арьс хөрс, үс ноос, эд эрхтэн эвэр туурайг нуун далдалсан үйлдлийг өндөр чадвар бүхий мэргэшсэн гаалийн эрэлч нохойн баг хэрхэн илрүүлэх талаар бодит, тусгай үзүүлбэр үзүүлэх юм байна. Тус нээлттэй үзүүлбэр 10.30 цагт Гаалийн ерөнхий газрын гаднах талбайд болох юм.

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин