Төв талбайн сүлд модыг засаж байна
2013-12-05

  Нийслэлийн Засаг даргын  “Шинэ жилийг угтах, тэмдэглэх ажлын хэсэг байгуулах тухай” захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж, ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нарийн бичгийн даргаар Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл ажиллаж байгаа юм. Баярын хөтөлбөрийн дагуу  Их эзэн Чингис хааны талбайд жил бүр сүндэрлэдэг сүлд модны гэрлийг энэ сарын 15-ны өдөр асаахаар төлөвлөсөн. Одоогоор сүлд модыг засах ажил үргэлжилж байна. Харин баярын цэнгүүн 12 дугаар сарын 31-ний үдэш Чингис хааны талбайд болох юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин