“Хар баасан” гаригтай болъё
2013-12-05

АНУ-д “Хар баасан гариг” болж өнгөрөв. Зад хямдрал зарладаг энэ өдрийг тэсэн ядан хүлээгсэд дэлгүүрүүдийн гадаа дугаарлаастай. Хүссэн, шаардлагатай зүйлээ санаанд оромгүй үнээр авдаг болохоор энэ өдрийг алдаж болохгүй. Харин энэ өдөр Монголд яагаад байж болохгүй гэж. Шинэ жилийн өмнө бид ч гэсэн “Хар баасан гариг”-дмаар л байна шдээ.

.

Монголд брэндийн дэлгүүрүүд маш олон. Хамгийн сүүлд үнэт эдлэлийн Chopard брэнд Ханбүргэдэй их дэлгүүрт нээлтээ хийжээ. Сэнтрал Тауэрт бол брэндүүд ёоз ёозоороо. Цаашлаад Наран, Номин, Мах Маll, Улаанбаатар, Мetro Mall, Grand, Бишрэлт, Benetton зэргээр төрөл бүрийн брэнд худалддаг дэлгүүрүүд манайд олон.

.

 Дээр нь Алтай кашмер, Гоёл, Гоёо, Буян, Эвсэг зэргээр Монголын брэндүүд ч хоцрох ёсгүй. Хүнсний сүлжээ, электрон барааны дэлгүүрүүдэд ч хамаатай. Энэ бүхэн яагаад нэг өдөр хоншоортой загнаж болохгүй гэж. Агуулахаа чөлөөлөх алтан боломж шүү дээ. Худалдан авагчдаа ч баярлуулчихна. Хамгийн чухал нь өнөөгийнх шиг  хямдрал зарлаж байгаа нэрээр хулхидахгүй байх. 100 000 төгрөгийн бараагаа хямдарч байгаа нэрээр дээр нь 200 000 гэж бичсэн цаас наах биш. Харин 100 мянгаа 70 000, 80 000, 50 000 болгон бодит хямдралыг амлах нь цэвэр бизнес. Манай томоохон дэлгүүрүүд хямдрал зарласнаа, элдэв янзын бэлэг урамшуулалтай байгаагаа мэдээллийн хэрэгслээр залхтал ярьдаг ч үнэндээ итгэл төрдөггүй юм. Учир нь тэд нүд баярлуулж, сэтгэл баясгасан хямдралыг нэг ч удаа зарлаж байгаагүй. Ер нь манай дэлгүүрүүд байнгын хямдралтай байдаг. Том, жижиг гэхгүй дэлгүүр бүхэнд SALE гэсэн бичиг харагдах. Харамсалтай нь бүгд хуурамч. Хэрэгцээ шаардлага гараад авдаг болохоос хямдралд итгэсэндээ очдоггүй гэдгийг том дэлгүүрийнхэн мэддэг байх.

.

Дэлхийн хотуудын том дэлгүүрүүд жилдээ 1-2 удаа зад хямдрал зарладаг. Тухайн хотын томоохон баяр ёслол эсвэл жуулчны улирлын үеэр. Бид ч бас бусдаас дутахгүй баярладаг, жуулчин татах үндэсний баяр наадамтай. Тэгэхээр цагаан сар, наадмаар “Хар баасан гариг”-ийг зарлаж, иргэдээ ч баярлуулъя. Наадмаар бол бусадтай адил “Хар баасан гариг”-гаа гайхуулж, өөрийн брэнд бүтээгдэхүүнүүдээ гадныханд таниулах  том боломж. Харин энэ бүхэнд бизнес эрхлэгчдийн сэтгэл чухал оролцоотой. Хямдрал зарлаж байгаа нэрээр манийгаа хулхидахгүй байх нь нэн тэргүүний асуудал гэдгийг дахин улиглая. Худалдан авагчдын итгэлийг олж авах арга “Хар баасан гариг” ч байж болох юм.

.

Бас монголчууд дэлхийн брэндийг хэрэглэх боломж бүрдлээ, манай дэлгүүр та биднийг дэлхийтэй хөл нийлүүлж байна гэх мэтээр реклам сурталчилгаа цацдаг дэлгүүрүүд түүнийгээ харуулах шинэ боломж. Эдэлж  хэрэглэж байгаа зүйлээрээ дэлхийтэй хөл нийлүүлж байгаа юм бол элдэв сонин содон үйлчилгээгээр ч дутмааргүй байна. Шинэ жил ч хаяанд ирлээ. Бүгдээрээ “Хар баасан гариг”-тай болъё.

.

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
угаасаа:
угаасаа ханбүргэдэй, максмолл гэх мэт дэлгүүрүүд бас талбайн лв, армани энэ тэр бол монголын хахуулиар баяжигчдын үйлчлүүлдэг дэлгүүр шд. тэд мөнгийг хөдөлмөрөөрөө олоогүй учраас хайр гамгүй үрдэг. яджийхад авгай нар нь нөхрүүддээ тоогдохоо больсондоо гутраад өдөржин дэлгүүр хэсэж өнгөрөөдөг. гэхдээ ямар ч мэдрэмжгүй болохоор үнэн тэнэг тэнэг мөртлөө үнэтэй зүйлсийг ханбүргэдэй мэтээс авдаг.
2013-12-06
jay d:
usa-d 2000 dollariin tsalintai hun 1dress 35$ r awch umsch bhad 1000$ hurehgui tsalintai bi yag ter dressiig mongoloos 150000r awchinn/ eniig erduuuusuuuuuuu ch oilgohgui bn. mongold amidarmaargui bn. ene bodlogo zohitsuulaltgui dampuu turiig uzen yadjiin. dawarsan hulgaich naraa tsehtsleech. esuul tsalin nemeech. yalanguya khanburgedei mongoliin hursund buuhgui unetei delguur mongoloos zailbal taarna. neg muu daawuun futbolk 168000 ch geh shig. zail zail zail.
2013-12-06
tom delguuriin holbooo-нд:
tom delguuriin holbooo-нд : та нар ийм болохоор ашиггүй байдий. хямдаар зардагт нь очно. ядлаа гэхэд интернэтээр захичихна.
2013-12-06
zochin:
manaid ene hezeech butehgui. hudaldan avagchdig yaaj shulahaa l bodno, terni orond gadaadin internet delguurees avsan ni hamaagui deer.
2013-12-06
li-ning viva city:
viva city daxi brand delguuruud udaxgui xar *an garig shig xyamdraliin sar zarlax gej bgaa tul ta buxen tend ochij chanartai original baraag xyamdxan uneer avaarai. manaix sport baraa uvliin sudun kyrtka, uvliin ayalaliin gutal puuz gex met baraag mash xyamdaar ugux tuluvluguutei baina.
2013-12-05
tom delguuriin holbooo:
za tegj ta naraar delguuree nuraalgahaa boliidoo . avbal av baival bai
2013-12-05
алимаа:
хар *ан гариг гэдэг нэр зохимжгүй байна
2013-12-05
zzzz:
manai bayachuud chin hund yum ugj suraagui uguh az jargaliig medreegui humuus baidag yum. harin gadniihan olsniihoo hereer humuust butsaaj ugch chaddag terniihee ch une tseniig mederdeg tuundee ch setgel hangaluun amidardag ulsuud daa.
2013-12-05
erer:
har *an garig n ugaasaa 5dahi udur bolgon oroi shoudaltaar eheldeg shd
2013-12-05
сайхан:
тэгмээр байна шдээ олон жил лангуун дээр хадгалж байхаар
2013-12-05
баагий:
монголын эдлгүүрүүд жинхэнээсээ хямдрал зарладаггүй учраас хүмүүс барааг нь хошууран авах, лангуугаа дуустал бүх бараагаа зараад агуулахаа чөлөөлөөд цоо шинэ бараагаар дүүргэх, тэдний дэлгүүр нүнжигтэй хямдардаг гэж худалдан авагчид нь шүүрс алдан магтахын жаргалыг үзээгүй мэдрээгүй хүмүүс. хүмүүс хямдарсан дээр нь гээд огт авна гэж бодоогүй зүйлээ хүртэл авчихдаг гэдгийг мэддэггүй хүмүүс. жишээ нь гадаадад хар *ан гаригаар дэлгүүр гарахад бараг өнгө өнгийн гутал, гутал бүртээ таарсан цув, гэрт онцын шаардлагагүй цахилгаан бараа ч авчихдаг. гэтэл монголд бол гутал авна гэсэн бол хайж хайж ганц гутал аваад л харьдаг. бүх дэлгүүрүүд ашиг олохгүй, тухайн ганц л дэлгүүр бараа зарсан болдог. жинхэнээсээ хямдруулаад, лангуугаа хоослохын оронд хэдэн бараагаа бараг үл хөдлөх хөрөнгө болтол нь байлгаад л байдаг. тэгээд бараг 2 жил зарж чадахгүй байж байгаад хямдруулсан хувцасны сагсанд хийгээд, хэн ч авахгүй моод нь хуучирсан эд болгочихдог.
2013-12-05
balbar:
ene harin saihan sanaa bn shuu
2013-12-05
nans:
bolmoor l ba sh deeee
2013-12-05
iyrgvfhvcngfth:
brand гэдэг бол учир мэдэхгүй гэнэн хүмүүсээр тоглодог зүгээр л луйвар , өөр юу ч биш ...
2013-12-05
he he :
iym oorsdoo uildverledeg uls l iymaa hymdruulaj hudaldana shuu dee. manaih bol arhia l hymdruulah bolomjtoi baih daa
2013-12-05