“Shell” корпораци дэлхийн хамгийн том хөлөг онгоц бүтээжээ
2013-12-05

Дэлхийн хамгийн том усан онгоц БНСУ-ын боомтод ирлээ. Хөлгийн урт Нью-Йоркийн Эмпайр Стейтийнхээс урт, 600 мянган тоннын усан багтаамжтай. Энэхүү хөвөгч хөлөг “Shell” корпорацийнх бөгөөд байгалийн хий олборлох ажилд зориулагджээ.  Тус бүс нутагт байгалийн хийн олборлолтын ажлын улирал 11 дүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилдэг.

“Shell”-ийн мэдэгдэж байгаагаар хөлгийн тусламжтайгаар Хонконгийн хэмжээтэй хотын эрчим хүчийг хангах хий олборлох боломжтой аж.  Тус корпораци аварга хөлгийг барьсан өртгийг зарлаагүй ч мэргэжилтнүүд 10,8-12,6 тэрбум ам.долларын өртөгтэй бүтсэн гэж үзэж байгаа аж. Хөлгийн эзэд үүнээс ч том хөвдөг онгоц барьж байгаа хэмээн зарлажээ.

Д.Од

Shuud.mn
Сонин хачин