МСҮТ-д хяналт тавина
2013-12-05

Өнөөдөр Хөдөлмөрийн яаманд МСҮТ-ийн үйл ажиллагаа, болон суралцагдад Төрөөс олгодог тэтгэлэг нэмэгдсэнтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд 2013-2014 оны хичээлийн жилд мэргэжлийн боловсрол, сургалтын нийт 78 байгууллага  үйл ажиллагаа эрхэлж байгаагаас 52 сургууль буюу 66.7 хувь нь төрийн өмчийн, 26 сургууль буюу 33.3 хувь нь төрийн бус өмчийнх байна.

6

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад 2013-2014 оны хичээлийн жилд нийт 42461 суралцагч суралцаж байна. Үүнээс Техникийн боловсролын сургалтад 6611, мэргэжлийн боловсролын сургалтад  27478, мэргэжлийн сургалтад 8372 суралцагч тус тус суралцдаг.

7

Тэдний 33188  буюу 78.2 хувь нь төрийн өмчийн, 9273 буюу 21.8 хувь нь хувийн өмчийн МСҮТ-д сурдаг байна. Энэ хичээлийн жилд 20698 суралцагч шинээр орсон нь өмнөх оны хичээлийн жилийн элсэгчийн тооноос 1091 буюу 5.6 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Энэ нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд шинээр элсэн суралцсан суралцагчдын тоог давсан үзүүлэлт аж.

7

Нийт суралцагчийн 18863 нь эмэгтэй, 23598 нь эрэгтэй ба хичээлийн жилийн эхний байдлаар суралцагчдын нас, хүйсийн харьцааг харахад 15-21 насныхан,  эрэгтэй суралцагчид зонхилж байна. Суралцагчдын сурч буй зарим нэг мэргэжлээр авч үзвэл энэ хичээлийн жилд гагнуурын мэргэжлээр 2396, барилгын засал чимэглэлийн чиглэлээр 3033, хүнд машин механизмын операторын ангид 775, авто машины засварчнаар 2328 элсэгч сурч байна.

7

Өнгөрсөн хичээлийн жилд нийт 23393 суралцагч төгсөж 57 хувь нь ажлын байранд очиж, 16 хувь нь дэвшин суралцсан тухай судалгаа гарчээ. Харин энэ хичээлийн жилд нийт 18981 суралцагч төгсөх ангид суралцаж байна. 2014 оны 01 дүгээр сард нийт 8837 суралцагч төгсөхөөс зарим нэг мэргэжлээр нь авч үзвэл гагнуурын мэргэжлээр, барилгын засал чимэглэлийн чиглэлээр 977, хүнд машин механизмын операторын мэргэжлээр 645 суралцагч тус тус суралцаж төгсөх аж.

7

Ийнхүү улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй МСҮТ болон эдгээрт суралцаж байгаа суралцагчдын тоог судалгаагаар тогтоож, гаргажээ. Энэ нь МСҮТ-үүд суралцагчдынхаа тоог буруу мэдээлж, Төрөөс илүү тэтгэлэг авдаг байдлыг таслан зогсоох зорилготой аж. Мөн энэхүү хууль бус байдалд холбогдох газрууд цаашид хяналт тавьж ажиллахаар болжээ.

Өмнөх жилүүдэд МСҮТ-ийн суралцагч нэг сард 45 мянган төгрөгийн тэтгэлэг авдаг байсан. Үүнийг нэмэгдүүлэн ирэх оноос эхлэн 70 мянган төгрөгийн тэтгэлэг сар бүр олгохоор болсон.

7

Б.Буд  

Shuud.mn
Сонин хачин