Хар салхи Германы хойд хэсгийг дайрна

img

Германы хойд хэсэг, далайн эрэг орчмын газраар “Хавер” хэмээх  хар салхи дайран өнгөрнө гэж Ус, цаг уурын хүрээлэнгээс нь иргэддээ анхааруулжээ. Тухайлбал, Шлэсвиг-Холштайн, Хамбург зэрэг хот, Гренландын далайн эрэг, Австрийн арлууд өртөх магадлалтай гэнэ. Уг салхи өнгөрсөн аравдугаар сард Германы өмнөд хэсэгт дэгдэж нэг хүн амиа алджээ.

Иргэдийг дулаан хувцаслаж, гэрээсээ гарахгүй байхыг сэрэмжлүүлсэн байна. Энэ үеэр салхины хурд ердийнхөөсөө 12 дахин хурдсах гэнэ. Түүнчлэн хар салхины дараа уулархаг, эх газрын сав нутгаар их хэмжээний цас орж, салхины хурд ширүүсч, цочир хүйтрэх төлөвтэй гэж “ВВС” агентлаг мэдээллэв.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ