Ч.Энхбат маркийн үзэсгэлэнгээ дэлгэлээ
2013-12-06

Марк цуглуулагч Ч.Энхбат Төрийн түүхийн музейд үзэсгэлэнгээ дэлгэлээ. Тэрбээр 1998 оноос шуудангийн марк, дугтуйны цуглуулга хийж, “Монголын шуудангийн түүх 1848-1937” сэдвээр Дэлхийн филателийн холбооны үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцож байжээ. Тэрбээр олон улсад үзэсгэлэнгээ дэлгэж,  Дэлхийн маркийн үзэсгэлэнгийн  алтан медалийг удаа дараа хүртэж байсан байна. Үзэсгэлэнгийн нээлтэд ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл оролцож хэлсэн үгэндээ:

-Энхбатын олон жилийн турш цуглуулж ирсэн зоос, маркны цуглуулга бол Монголыг дэлхий дахинд сурталчлах нэг том бүтээл болдог. Түүний цуглуулгыг үзүүлнэ гэвэл их том орон зайг хамаарна. Өнөөдөр зөвхөн  2013 онд Дэлхийн маркийн үзэсгэлэнгээс алтан медаль хүртсэн бүтээлээ та бүхэнд толилуулж байна.  Монголын ард  түмний соёлын өвийг хайрлан хамгаалж, сурталчилж, хойч үеийг эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд томоохон дэмжлэг болж байгаа бүтээлүүд юм гэлээ.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
fglk:
ali jiguurt ni bsan yum bee
2013-12-08
zochin:
ochij uzne goe baih shu
2013-12-06
зочин:
1968 оноос эхлэн марк цуглуулсан хүн байна. түүнийг үзэсгэлэн гаргаж үзүүлмээр санагдана. тэр даанч өөрийгөө сурталчлахгүй юм.
2013-12-06