Өглөөний ээлжийнхэн утаанаас хамгаалах 300 амны хаалт тараалаа
2013-12-06

Нийслэлийн иргэд буюу жиргээчид санаачлан, өөрсдөө тодорхой хэмжээний мөнгө гаргаж утаанаас хамгаалах амны хаалт худалдаж авчээ. Тэд энэхүү амны хаалтаа Улаанбаатарын хорт утаанд өдөр шөнөгүй ажиллаж, үүргээ гүйцэтгэж, ажлаа хийдэг Замын цагдаа болон Тохижилт үйлчилгээний компанийн ажилчдад бэлэглэхээр шийдсэн байна. Үүнийг нь Монголын оюутны холбооны дэмжин тус байгууллагын 60 идэвхитэй гишүүн арван хүний бүрэлдэхүүнтнй зургаан багт хуваагдан нийслэлийн зургаан дүүрэгт ажиллаж замын цагдаа, ТҮК-ийн ажилчдад утаанаас хамгаалах амны хаалт тараалаа.

.

Бидний хувьд Чингэлтэй дүүрэг буюу Баянбүрд, Зуун айл, тус дүүргийн Замын цагдаагийн тасаг, ТҮК зэрэг газраар явж ажилчдад нь маск тараасан багийнхантай хамт явлаа. Маск тараах багийн гишүүн МОХ-ны хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга А.Азжаргал “Өнөөдөр бид нийслэлийн утаатай нөхцөлд хамгийн удаан хугацаагаар гадаа ажилладаг замын цагдаа нар болон тохижилт үйчилгээний ажилчиддаа маск тараалаа. Бүгд сайхан хүлээж авч, маш их баярлаж байна. Ер нь энэ их зөв үйл ажиллагаа болж байна. Мөн бидний үйл ажиллагааг “UFC” групп дэмжээд чацарганаа өгч байна “АПУ” компани дэмжиж цэвэр сүүгээ өгснийг хүмүүстээ масктай нь хамт бэлэглэж явна. Бас бүх зүйлийг Төр засаг хийх ёстой гэх биш иргэд өөрсдөө санаачлаад ийм зүйл хийж болдог гэдгийг нэг талаар харуулж байна. Нөгөөтэйгүүр үүнийг цаашид дэмжин хэрэгжүүлж, утаан дунд амьдарч байгаа иргэддээ тараах нь зүйтэй санагдаж байгаа юм.” гэж ярилаа.

.

Замын цагдаа, ТҮК-ийн ажилтнаас гадна өглөөнөөс оройг хүртэл өвлийн цагт утаа, зуны улиралд наранд суудаг нэгэнд амны хаалтнаасаа нэгийг бэлэглэсэн. “Ард” кино театрын автобусны буудал дээр жижиглэнгийн бараа зарж, утсаар яриулдаг тэргэнцэртэй эрэгтэйг тэр хавиар ихэнх тохиолдолд явдаг, “Ард”-аас автобусанд суудаг хүмүүс мэддэг байх. Тэрбээр бидний өгсөн бэлгийг ихэд баярлан хүлээж авсан юм. Ер нь утааны хамгаалалттай амны хаалт бэлгэнд авсан хүмүүс баярлаж буйгаа илэрхийлж, оюутнуудтай хамт зургаа авахуулж байсан. Энэхүү үйл ажиллагаа нь зарим хүмүүсийн сэтгэлд хүрэхгүй байж болох ч бусдын эрүүл мэндэд бага ч гэсэн нэмэр болж, сэтгэлд нь баяр бэлэглэж, нэг өдрийн ажилд нь урам нэмсэн шинэлэг зүйл байлаа.

.

Төв шуудангийн дөрвөн замын уулзвар дээр үүргээ гүйцэтгэн зогсож буй замын цагдаад амны хаалт тарааж байгаа оюутнуудын нэг гүйн очиж, учир шалтгаанаа тайлбарлан амны хаалтыг нь өгсөн. Үүргээ гүйцэтгэж буй тэрбээр амны хаалтаа хажуудаа тавиад хөдөлгөөнөө зохицуулж харагдсан. Маск тараах багийнхан дээрх газруудаар явж, Чингис хааны нэрэмжит төв талбай дээр ирсэн. Энд ирж шинэ жилээр төв талбай дээр сүндэрлэх сүлд модыг засч буй хотын тохижилт үйлчилгээний газрын  ажилчинд утаанаас хамгаалах баг чацарганы хамт өгсөнд “Хөөх, үнэгүй ийм маск өгч байгаа юм уу? Ямар сонин юм бэ, ийм хэрэгтэй бэлэг өгч байхад авалгүй яахав” гэсээр авсан.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
za ingeed udahgui:
za ingeed udahgui bugd hort utaanii bag ømsøh bolokh n dee, yaanaa,,,,,
2013-12-07
zochin:
5 terbumaar taraaj bgaa gesen
2013-12-06
7honog zuu:
neg udaagiin heregleenii ajiliin mask aa
2013-12-06
mask:
solongosd 300togrogoor zardag mask bnaa
2013-12-06
зочин:
үнэ төлбөргүй тараасан юм уу, энэ худалдаж авхад хаанаас хэдээр авах вэ?
2013-12-06
зочин:
үнэ төлбөргүй тараасан юм уу, энэ худалдаж авхад хаанаас хэдээр авах вэ?
2013-12-06
яяьь-д:
уншиж ойлго өглөө орой гэсэн хоёр ээлж болж маск тараасан гэж байгаа биз дээ мангар ааа
2013-12-06
яяьь:
ээлжийнхэнд өгсөн юм биш үү гарчгаа ч зөв бичиж чадку
2013-12-06
uujuu:
bumbuguriin urd taliin em hangan nuuliileh baiguulgaas abaarai utas 70146612
2013-12-06
zochin:
ene maskoog haanaas avah ve?
2013-12-06