Авлигын улмаас бүх насаараа хоригдох ял авав
Хятадын төрийн өмчит үүрэн телефон компанийн дэд ерөнхийлөгч асан Лу Сяндуныг 2003-2011 оны хооронд албан тушаалаа урвуулан ашиглаж хээл хахуульд 25 сая гаруй юань (4.10 сая ам. доллар)-ыг авсан хэмээн 53 настай Лу Сяндун, түүний эхнэр болон бусад холбоотой хүмүүсийг Жилинь мужийн шүүхээс буруутгаж, бүх насаар нь хорих шийдвэр гаргасан гэж “Синьхуа” агентлаг мэдээллээ. Тус агентлагаас мэдээлснээр, “Лу Сяндуны авсан хээл хахуулийн хэмжээ сар их юм. Хууль бус орлогынхоо зарим хэсгээс буцаан төлсөн, хэргээ хүлээсэн зэргийг үндэслэн түүнд ногдох ёстой байсан ялаас хөнгөрүүлсэн” гэжээ.
Түүнийг 2012 оны эхэн үеэс эхлэн мөрдөн шалгаж эхэлсэн байна. Хятадын үүрэн телефон холбооны хамгийн том компани болох “China Mobile”-ийн холбогдох албан тушаалтнууд энэ хэрэгтэй холбоотойгоор санал бодлоо илэрхийлэхээс татгалзсан юм. Лу Сяндун нь тус компанийн төрийн өмчит толгой компани болох “China Mobile Communications” корпорацын дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан юм.
Ши Жинпин тус улс дахь авлигыг үндсээр нь устгахад ихээхэн ач холбогдол өгч байгаа бөгөөд эрчим хүний салбараас усан онгоцны салбар хүртэлх олон салбарын томоохон албан тушаалтай хүмүүсийн эсрэг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхлээд байгаа юм. Мөн авилгын хэргээр газрын тосны хамгийн том компани болох “China National Petroleum Corp”-ийн тэргүүлэх албан тушаалтай таван хүнийг шалгах мөрдөн байцаалтын ажлыг эхлүүлжээ. Мөн усан онгоцны үйлдвэрлэлийн салбар болох “China COSCO Holdings”-ийн захирлыг авилгын хэргээр шалгаж эхэлсэн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ