Хөтөлгөө морьтноос татгалзъя
2013-12-09

Өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх байсан асуудал энэ долоо хоногийн чуулган, байнгын хороодын хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд дахин зоогдов. Төрийн түшээд маань  чуулган, байнгын хорооны хуралдаанаа хийхэд ирц бүрдээгүй тул хэлэлцэх асуудлууд ийн долоо хоногоор хойшилсон. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүдийн зарим нь ажлаа тасалснаас хууль боловсруулах дээд шатны ажил долоо хоногоор ухарч, цаг үеэсээ хоцорлоо. Хуучин он солигдож, шинэ оноо угтан авах гээд хүн бүр дор бүрнээ завгүй байгаа. Тэр дундаа энэ оны ажил хөдөлмөрөө дүгнүүлэх гээд төр, хувийн байгууллагын ажилтнууд дор бүр чармайж, мэрийж байх энэ үед гишүүд төрийн ажлыг цалгардуулан хурал хаяж байгаа нь даанч харамсалтай.

7

Парламентын ирц бүрдэхгүй байгаа нь төрийн түшээд сонгогч бидний “хаан” сонголтыг үл ойшоож, төр барилцан, саналын хуудас дээр үзэглэсэн баримтыг үл ойшоож байна гэсэн үг. Ер нь тэгээд сонгож чадсан хойно, буцаан татаж ч чадна шүү дээ. Хэрвээ сонгогч бид хүсвэл. Гэхдээ сонгогчид бид алсын хараа, мэргэн ухаан, улсаа боддог нийтлэг зантай улс. Тиймээс ирц бүрдээгүйн төлөө бүрдүүлсэн парламентын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад яаравчлан татан буулгаад байхгүй нь тодорхой. Ирцээ бүрдүүлэхийн тулд Их Хурлын дарга хийгээд АН-ын дарга, Ерөнхий сайдад, эрх баригч хүчинд асуудлыг өөрөөр шийдэх арга заль байгаа хэдий ч эрх ашгийн зөрчил үүсээд байгаа биз. Ирцийг бүрдүүлэхгүй байгаа гишүүдийн дийлэнх нь эрх баригч хүчнийхэн. Яагаад гэвэл тэд энэ парламентад олон суудал авсан, төр, засгийн эрх барьж байгаа.

7

Эрх баригчид яагаад ажлаа хийхгүй байна вэ гэж гайхашраад байх зүйлгүй. УИХ дахь сөрөг хүчин, бие даагчдаас бусад нь бараг л Засгийн газарт. Засгийн газрын 19 сайдын хоёроос бусад нь /Эрүүл мэндийн болон Зам, тээврийн сайд/ УИХ-ын гишүүн. Үүн дотроо 14 сайд нь УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд. Яамд бүрт 1-2 дэд сайдын орон тоо байдаг. Анх танхимаа бүрдүүлэхдээ АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Засгийн газрын бүтэц орон тоог нэмэхгүй” гэж мэдэгдэж байсан. Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчөөс түүнд “Танхимаа бүрдүүлэхдээ УИХ-ын гишүүдээс олноор оруулахгүй байх”-ыг анхааруулж байлаа.

7

Харамсалтай нь өөрийнх нь ярьж байсан хийгээд өрөөлийн зөвлөгөө ч тусыг эс олж, ажил хэрэг болоогүй. Шинэчлэлийн Засгийн газрын танхим бүрдэхэд Ерөнхий сайдын үг, үйлдэл алд дэлэм зөрсөн байлаа. Бодвол сайдын албан тушаал горилсон эрхмүүд  төрийн түшээгийн ажлаа ч давхар хийгээд явчихаж чадна гэсэн амлалт өгсөн л байлгүй.  Ер нь манай төрд сонгогдсон түшээд сул гишүүн байхыг хүсээд байдаггүй.  “Албан тушаал хүнийг чимдэг” гэдэг үгийг амьдралын мөрдлөгөө болгохыг хичээдэг. Тиймээс ч албан тушаалын гуншингаа үргэлжлүүлж “Монгол Улсын Их хурлын гишүүн, Монгол Улсын сайд” гээд л дуудуулах дуртай. Дур эзнээ голохгүй гэж энэ биз. Харин дурласан албаа нэр төртэйхэн шиг биш юмаа гэхэд намын дарга, Ерөнхий сайдынхаа чихийг  халууцуулахгүйхэн шиг аваад явчихбал барав.

7

Сайд гишүүд харамсалтай нь гүйцэтгэх засгийн ажилдаа түлхүү анхаараад хууль боловсруулах төрийн албыг удаад нь тавиад байгааг хэрхэх вэ. Үүнээс болоод хууль тогтоох байгууллагын ажил долоо хоногоор тасрав. Тодорхой шалтгаангүйгээр  хуралдаан тасалсан гишүүдэд авах арга хэмжээ спикерт алга. Ер нь УИХ-ын даргыг “ангийн дарга”-тай л зүйрлэдэг. Тиймээс ч ангийн даргад хэн нэгийг улираах эрх байдаггүй шүү дээ. Засгийн газарт бол энэ байдал өөрөөр үйлчилнэ. Хэрвээ сайд нар ажилдаа хариуцлагагүй хандвал эхний ээлжинд анхааруулга өгнө, дараа нь шууд огцруулж ч болно. Тиймээс л хууль тогтоогчид сайдын ажилдаа анхаараад байгаа даг.

7

Эдүгээ УИХ-ын гишүүн сайд нарыг татаж, гаднаас томилоё гэсэн мэссеж Ерөнхий сайд руу чиглэх болсон. Үүнтэй зэрэгцээд сайд нарыг дахиж томиловол тэд салбартайгаа танилцах, энэ тэр гээд ажлыг хойш чангаана гэх “хамгаалалт” ч давхар яригдаж байна. Ирэх оны төсвийг батлахдаа “төсвөө таная, бүсээ чангалъя” гэж Ерөнхий сайд ярьж, бичиг цаас, гадаад томилолт, тавилга сав зэрэг хангамжийн хэсгээс багахан танасан. Ерөнхий сайд улсын төсвийг танаж байна гэж нүглийн нүдийг гурилаар хуурахаар төрийн ажлыг  тасалдуулаад байгаа сайд нартаа хариуцлага тооцон, танасан шиг танаж, хямгадсан шиг хямгадмаар юм.

7

УИХ-ын гишүүн сайд нарыг татан буулгаад, дэд сайд нарыг нь дээш татвал ямар вэ. Яамдууд дэд сайдгүй л болно биз. Дэд сайдын ажлыг Төрийн нарийн бичгийн дарга нар нь гүйцэтгээд явчихна. Хэрвээ сайд гишүүдийг Засгийн газраас чөлөөлчихвөл наанадаж, чуулган, байнгын хорооны хуралдааны ирц бүрдэнэ. Цаашлаад улсын төсөвт хичнээн хэмнэлттэй байх билээ. Зөвхөн хангамжнаас хэдэн тэрбумаараа хэмнэгдэж байгаа юм чинь нэг сайдыг орон тоог хасаад цалин хангамж, туслах, унаа тэрэгний зардал гээд ёстой нэлээд хэдэн тэрбум хэмнэгдэх биз. Одоо сайд бүр л тал бүрийн хангамжтай байгаа. Хэрвээ энэ асуудал хэлэлцэгдвэл сайд гишүүд бусаддаа тендэр энэ тэр амлаад, сул гишүүд нь лоббид автаад хэлэлцэхгүй байх ч магадлалтай. Ямартай ч төсвөө хэмнэе, төрийн ажлыг хэвийн явуулъя гэвэл “хос морьтой” гишүүдээс эхэлж хариуцлага тооцчихвол зүгээрсэн. “УИХ-ын ажлыг тодорхойгүй тасалсан гишүүн сайд нарт хариуцлага тооцно” гээд Дэгийн хуульд онцгойлоод заачихсан ч  болохгүй зүйлгүй дээ.

7

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
гагнаа:
зөв санал байна одоо энэ тэр нам биш улс орны эрх ашиг чухал байна. асуудал ойлгомжтой.шууд дэд сайдуудад ажлаа өгөөд л дэдүүд нь ажлаа хүлээж аваад л гүйцээ ямар нэг асуудал байхгүй . 2014 оны 01,02 өдрөөс ингэжажиллавал яасан юм энэ чинь л ухаалаг төрийн нэг алхам болно шүү. аль алинд нь коко үнэлэлт ирнэ ядаж л жаахан ч гэсэн хөрөнгө хэмнэгдэнэ. асуудал зөв тийшээгээ эргэж ажил хурдасна эх орон минь хөгжлийн зам руугаа орно гээд ач холбогдол ихтэй юм биш үү. бас уих гишүүд байна амралт чөлөөт цагтаа болно эрүүл мэнд нь сайжирна ирэх сонгуульд бэлтгэхэд эрүүл мэнд чухал шүү
2013-12-10
selengee:
bi 1odor helelgvi ajil tasalsnii toloo sariin tsalungiinhaa 30%g hasuulj bsn tegehed ene amia hoohoilogchid yu ch boloogvi ym shig bvhel bvten uls ornii asuudliig 7 hngoor hoish tataj bdg bohoos boh zvrhtei mahan tolgoituud sanalaaraa ogtsrood zailbal taarna
2013-12-10
zocin:
ene uls ornoo geh setgelgyi ih hurliin giszyyd said nariin toog ceeliy,tegeed cz ted ard tymnii tylyy ui cz hiihgyi,zybhun uursdiinhee hubiin aziliig amjuulaad dyyslaa,iimees ih hurliinhniig taraaz toogiini 2saj ard tymend 30bolgobol taarna,hend cz hereggyi .ard tymnii tylyy geed hudlaa reklamdsan ulsaar jahiin,ulsiin teswee zyb byrdyylie gewel ulsuudiig hasay,huraldaa irehgyigiini hasaad bai,ded said zyblyhuudiig bas hasay,heden terbyumaar ni hemneed emneleg bariy,eh njlhas daa zoriulay
2013-12-09
zocin:
ene uls ornoo geh setgelgyi ih hurliin giszyyd said nariin toog ceeliy,tegeed cz ted ard tymnii tylyy ui cz hiihgyi,zybhun uursdiinhee hubiin aziliig amjuulaad dyyslaa,iimees ih hurliinhniig taraaz toogiini 2saj ard tymend 30bolgobol taarna,hend cz hereggyi .ard tymnii tylyy geed hudlaa reklamdsan ulsaar jahiin,ulsiin teswee zyb byrdyylie gewel ulsuudiig hasay,huraldaa irehgyigiini hasaad bai,ded said zyblyhuudiig bas hasay,heden terbyumaar ni hemneed emneleg bariy,eh njlhas daa zoriulay
2013-12-09
bi mongol gedeg ulsyn erohii...:
uher mongol
2013-12-09
irgen :
mah komunistuud hediii boltol orosyn zaavraar yavah yom be?
2013-12-09
zochin:
ih hurliin gishuud zasgiin gazart orj said boldog n ugaasaa buruu gej boddog. gishuun ch bain, said ch bai ali ali n iheehen tsag, huchin charmailt gargah ajil bolohoor davhar hiine gedeg n ali aliig n sain hiij chadahgui l gesen ug bolno.
2013-12-09
zuun:
alban tu*laasaa tatgalzaj suraachee ta buhen, neg ajil chini bagadaad bnuu bolooshdee
2013-12-09
irgen:
ajilaa hiij chadahgvi bol ergvvlen tataad ugdug hyyliig ni gargaad uguuchee chadahgvi bol ardchilalgvi ard tvmen mine suhuruudl yabaj baihgvi uy
2013-12-09
эсрэг:
хаан сонголт бишээ хаан хулхидуулалт
2013-12-09
hongoroo:
badamjav gedeg nohor arhi uugaad alga boloo yu oird yu ch hiigeeguu taviagui bna
2013-12-09