"Алтайн Хүдэр” ХХК-тай холбоотой хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна
2013-12-11

Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Алтайн хүдэр” компанийн Таян нуурын уурхайд өнгөрсөн сарын сүүчээр осол гарч, нэг хүн нас барсан хэрэг гарсан.

Дээрхи хэрэг гарсан газарт Говь-Алтай аймгийн Прокурорын газар, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж 2013 оны 11-р сарын 27-ны өдөр аймгийн цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, хошууч Д.Амгаланбаатар Эрүүгийн хуулийн тусгай  ангийн  95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлжээ.

Талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийж,  үхлийн шалтгааныг тогтоохоор Шүүхийн шинжилгээний албаны шинжээч  болон үйлдвэрлэлийн ослын шалтгааныг тогтоолгохоор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийг шинжээчээр томилж холбогдох шалгалтыг хийж, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа талаар Говь-Алтай аймгийн прокурорын газраас мэдээлжээ.

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин