Алла Максим нар ихрүүдээ харуулна
Алла Максим нар шүтэн бишрэгчдээ баярлуулахаар шийджээ. Тэд "Новые русские сенсации" телевизэд ярилцлага өгсөн аж. Гурав орчим сарын өмнө төрсөн ихрүүдээ хэрхэн өсгөн бойжуулж байгаагаа энэхүү нэвтрүүлгээр харуулах гэнэ.
Тэд Елизавета, Гарри нарын ихрийг төрснөөс сарын дараа хоёр хүүхэд асрагч хөлсөлсөн аж. Алла Пугачева одоо бурхнаас ихрүүдээ өсгөж томруулах нас хайрлаач гэж өдөр бүр гуйж байна хэмээн ярьсан байна. Тэдний оролцсон нэвтрүүлэг шинэ жилээр үзэгчдийн хамгийн ихүзэхийг хүссэн нэвтрүүлгээр хэдийнэ шалгарчээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ