А-Жет лимитед” компанийн нисдэг тэрэг дахин ослын буулт хийсэн үү
2013-12-12

 

Иргэний агаарын тээврийн “А-Жет лимитед” компанийн  “Ми-8” маркийн нисдэг тэрэг өнгөрөгч  аравдугаар сарын 18-ний өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд мөн ослын буулт хийсэн. Тухайн үед уг буултыг ослын буулт биш  хэмээн тус компаниас болон ИНЕГ-аас тухай үед мэдэгдэж байв.  Онгоц газардсан шалтгааныг тогтоох үүрэгтэй ч  мөддөө гарахгүй нилээн цаг хугацаа зарцуулдаг ажил хэмээн ИНЕГ-аас мэдэгдэж буй.

_

Тэгвэл өчигдөр тус  компанийн “ЕС-145” маркийн нисдэг тэрэг Говьсүмбэр аймгаас Улаанбаатар чиглэлд нисэж яваад Чойроос  хойш ойролцоогоор 40 км-т ослын буулт хийжээ. Нисдэг тэргэнд багийн хоёр гишүүнээс гадна таван хүн зорчиж явсан гэнэ. Энэ нь тус онгоцны нислэгийн явцад хийсэн хоёр дахь буулт байсан гэх мэдээлэл ч байна.  Тодруулбал, нисдэг тэрэг Хөвсгөл сумаас хөөрөөд удаагүй байхад нисдэг тэрэгнийх нь даралт унаж, нисэх багийнхан хээрийн буулт хийж, гарсан эвдрэлийг өөрсдийн хэмжээнд засаж цааш хөөрсөн байна. Гэтэл Чойр өнгөрч яваад дээрх гэмтэл дахин гарсан тул ослын буулт хийж,  энэ тухайгаа төвдөө мэдээлжээ . Уг мэдээллийн дагуу ИНЕГ, “А-Жет лимит ид” компанийн инженер, техникийн ажилтнууд гурван машинтай өчигдөр 15 цагийн үед ослын буулт хийсэн газрыг зорьсон гэдгийг эх сурвалж мэдээлж байна.

_

Харин энэ талаар өчигдөр 17 цагийн үед ИНЕГ-ийн хэвлэлийн ажилтнаас тодруулахад “Надад одоогоор тийм мэдээлэл ирээгүй байна. Өнгөрсөн долоо хоногт нэг телевиз бас А –Жет лимитид ослын буулт хийсэн юм уу гэж асуугаад байсан. Тэр юм болов уу”гэж хариулсан юм.

_

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
es-145:
goe nisdeg tereg bla tegmkeergumda
2013-12-12