“А Жет Авиэйшн”-ийн нисдэг тэрэг нислэг үйлдэх боломжтой гэв
2013-12-12

“А Жет Авиэйшн” компанийн JU-5598 бүртгэлийн дугаартай ЕС-145 маягийн нисдэг тэрэг өчигдөр Говьсүмбэр аймгаас Улаанбаатар хүрэх замд ослын буулт хийсэн талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл уг нисдэг тэрэг яагаад нислэгээ хэвийн үргэлжлүүлэлгүй буулт хийсэн шалтгааныг ИНЕГ-ийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

8

2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр уг нисдэг тэрэг нислэг үйлдэх явцад маслын даралтын өөрчлөлтийн дохиолол хянах самбар дээр ассан тул нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс Говь-Сүмбэр аймгийн нутагт буусан гэнэ.

8

Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хуульд заасны дагуу аюулгүй ажиллагааг хангаж, урьдчилан сэргийлэх үүднээс нисэх багийн дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргаж, нислэгээ зогсоон буулт хийжээ. Буусны дараа нисдэг тэрэгний хөдөлгүүрт үзлэг хийж, 500 гр масло нэмээд нислэгээ дахин үргэлжлүүлсэн боловч 20 минут орчим ниссэний дараа маслын даралт өөрчлөгдсөн тохиолдол дахин давтагдсан учир өөрийн бүрэн эрхийн хүрээнд дахин буулт үйлдсэн. “А Жет Авиэйшн” ХХК-ийн инженер техникийн бүрэлдэхүүн Улаанбаатар хотоос очин үзлэг хийж, зүүн хөдөлгүүрийн стартер генераторын редуктортой холбогддог хэсгийн соронзон жийргэвч сэтэрснээс масло гарсан шалтгааныг тогтоожээ.

8

ИНЕГ-ын нислэгийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагчид болон Зам тээврийн яамны харьяа Нислэг техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах албаны шинжээч нар Говь-Сүмбэр аймгийн нутагт  газар дээр нь очиж ажилласан.  Энэ үеэр JU-5598 бүртгэлийн дугаартай ЕС-145 маягийн нисдэг тэрэгний зүүн хөдөлгүүрийн соронзон жийргэвчнээс масло алдагдаж байгаа нь тогтоогдсон тул жийргэвчийг солих, сольсны дараа нислэг үйлдэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан. Нисдэг тэрэг 1 нисгэгч, 2 зорчигчтойгоор нислэг үйлдэж байсан хэмээн мэдээллээ.

9

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
зочин:
энэ салбарт аюулгүй ажиллагаа гэдэг юм алга болжээ хөөрхий гэж хүний амь нас л битгий сүйдээсээ билээ дээ
2013-12-13
unshigch:
nisgegch ni niseh bagiin dargh ni yum uu...
2013-12-12