Жорж Буш жиргээнд нэгдлээ
2013-12-12

АНУ-ын 41 дэх ерөнхийлөгч 89 настай Жорж Буш твиттерт @GeorgeHWBush хаягаар нэгджээ. Тэрбээр эхний жиргээгээ “Барбара бид хоёр Манделагийн дурсгалыг хүндэтгэхэд  АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож чадаагүйдээ харамсч байна.  Бид түүний төлөө залбирч байна” хэмээн бичжээ.

Жорж Бушийг жиргээнд орсноос хоёр цагийн дараа 10 мянга гаруй хүн дагасан бол өдгөө 69 мянга гаруй хүн дагаад байна. Харин тэрбээр өөрөө ойр дотны 12 хүнийг л дагажээ. Ноён Жорж Буш эрүүл мэндийн шалтгааны улмаас Нельсон Манделатай салах ёс хийх цуглаанд очих боломжгүй тухай түүний төлөөлөгч мэдэгдэж байсан юм.

Д.Од

Shuud.mn
Сонин хачин