Цагдаагийнхан шалгаж байна
Ерөнхий боловсролын 16-р сургуулийн зүүн талд зодоон болоод байна гэсэн мэдээллийг энэ сарын 11-ний 15:00 цагт цагдаагийн байгууллагад ирүүлжээ. Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад "Ертөнц" дунд сургуулийн сурагч 16 настай эмэгтэй Н-ийг 15 настай эмэгтэй Ш гэгч зодож биед нь гэмтэл учруулсныг таслан зогсоожээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа юм. Ц.Батука
СЭТГЭГДЭЛ БИЧИХ