Мао Зэдунг алтаар урлажээ
2013-12-15

Хятадын Шэньжин хотын үзэсгэлэн дээр 16 сая ам.долларын үнэтэй Мао Зедуны  алтан баримлыг сонирхуулсан байна. Мао Зэдуныг буйдан сандал дээр сууж буйгаар дүрслэжээ. Баримал 80 см-ийн өндөртэй, жин нь 50 кг. Баримлыг цэвэр алтаар бүтээж, үнэт чулуугаар гоёсон байна. Баримлыг бүтээхэд нийт 20 гаруй уран бүтээлч оролцож, нийтдээ найман сарыг зарцуулсан гэжээ.

1

Үзэсгэлэнгийн дараа Хунань мужийн Шаошань суурин дахь Маогийн музейд уг баримлыг тавих гэнэ. Ирэх 26-ны өдөр Мао Зедуны мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэх аж. Хятадын дарга Си Жиньпин баярын арга хэмжээг даруухан хийхийг Хунань мужийн эрх баригчдад уриалсан байв. Өмнө нь энэ ойд зориулан Маогийн тухай 100 ангит кино үзүүлэхээр шийдсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
canada:
mongolchuud 24 jil altaa urag* zooson ,chingis -ee dutakhgyi tsomooroo altaar urlay l daa khoshoonii ord ny altaar bosgobol uul ny mongold ch khorongo bii daanch dampuu tor mongoo ideed duuslaa daa mao altan gutal omsood suuj baikhad bid delkhiig ezelsen ezen-ee morytoi altaar urlay
2013-12-15