Ариунаа Сүригийн “Шинэ жилийн гоёлын даашинз” дуудлага худалдаа болно
2013-12-16

Дэлхийн загварын зах зээлд өөрийн өнгө төрхийг тодорхойлж яваа дизайнер Ариунаа Сүри өнөөдөр 19.00 цагт Арт галерейд өөрийн “Haute Couture” загварын гурван даашинзаа дуудлага худалдаагаар борлуулах гэж байна. Уг дуудлага худалдаагаа тэрбээр “Шинэ жилийн гоёлын даашинз” хэмээн нэрлэжээ.

Дизайнер Ариунаа Сүригийн хувьд Берлин хотын Fashion Week-д  Монголоос анх удаa “Mercedes Benz Fashion Show”- нд өөрийн ARIUNAA SURI брэндээр оролцсон. Мөн эх орондоо өнгөрсөн зун анх удаа олон улсын моделиудтай болон урлагийн ододтой хамтран “Усан дээрх загварын шоу”-г толилуулсан юм.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин