“Ерөнхийлөгчийн цом”-ыг хэн гардах вэ
2013-12-17

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 102 жилийн ойг тохиолдуулсан хүчит бөхийн барилдаан энэ сарын 29-нд 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Нийт 128 бөх зодоглох уг барилдаан уламжлал болон зохион байгуулагдаж байгаа юм. Хамгийн өндөр амжилт гаргасан 128 бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд “Ерөнхийлөгчийн цом”-ыг гардуулдаг юм. Өнгөрсөн жилийн уг барилдаанд Монгол Улсын заан М.Өсөхбаяр түрүүлж, Монгол Улсын гарьд Д.Рагчаа үзүүрлэсэн билээ.

В.Бат

Shuud.mn
Сонин хачин