Тавдугаар цэцэрлэгийн барилгыг өргөтгөнө
2013-12-18

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” захирамж гаргажээ.

Уг захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт байрладаг V цэцэрлэгийн 240 ортой өргөтгөлийн барилгыг барих 2,1 тэрбум төгрөгийн 2014 онд шаардагдах 544 сая төгрөг болон Зүүн уулын үерийн хамгаалалтын барилга байгууламжийг шинээр барих ажлын хоёрдугаар ээлжийн ажлын нэмэлт хөрөнгө болох 9,5 тэрбум төгрөгийн 2014 онд шаардагдах 797 сая төгрөгийг шийдвэрлэхийг холбогдох албаныханд даалгажээ.   Дээрх төсөл, арга хэмжээний ажлыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хариуцаж ажиллана.

Б.Буд    
Shuud.mn
Сонин хачин