Ерөнхий прокурор үүрэг өгөв
2011-12-02

Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар "Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улсын Ерөнхий прокуророос Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Хууль зүй, Дотоод хэргийн сайдтай хамтарч гаргасан "Хуулийн байгууллагын ажилтнуудын сахилга хариуцлагыг сайжруулах тухай" 2011 оны 87/111/118 тоот хамтарсан захирамж, тушаал, Улсын Ерөнхий прокурорын "Прокурорын байгууллагын албаны хариуцлагын тогтолцоог сайжруулах талаар дагаж мөрдөх журам" батлах тухай 2011 оны 94 тоот тушаал, мөн оны 1/01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх талаар Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүрэг, Сум, Сум дундын прокурорын газраас зохиосон ажлын дүнг хэлэлцэв. Дээрх шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, ялангуяа архидан согтуурахтай тэмцэх ажилд зарим ахиц гарсан байгаа боловч прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн хариуцлагыг сайжруулах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ёс зүйг дагаж мөрдөх талаар хангалтгүй байна гэж Зөвлөлийн хурлаас дүгнэв. Зөвлөлийн хурлаас дээрх хамтарсан захирамж, тушаал болон Улсын Ерөнхий прокурорын тушаал, албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж, хариуцлагын шинэ шаардлагыг бүрэн хэрэгжүүлж ажиллах талаар Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокуроруудад үүрэг болгон, биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын хэлтэст даалгажээ.  

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

Shuud.mn
Сонин хачин
Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд хийж байгаа ажил нь тэгээд энэ юм биз дээ. Элбэгдож Дорлигжав хоёр ч үүнээс илүү м хийж чадахгүй л дээ.
2011-12-04
TA NAR TER NIISLELIIN PROCURORIN PROCUROR S.ALIMAA,TS.NASANBAT 2 TOO ARGA HEMJEE AVAAD AJLAAS NE CHULUULUUCHEE !
2011-12-04
prokuroriin ajil hend heregtei yum be gemt hereg zamiin avaar buurahgui baihad alban tasalgaandaa hudlaa huraldaj suudgaa bolimoor yum amidraliin ajliin gund ni oroh heregtei shd
2011-12-02