Хоригдлуудын хүнсийг тусгай цех бэлтгэнэ

img

ШШГЕГ-ын харьяа “Газар ивээл” УТҮГ-т “Мах махан бүтээгдэхүүн цэвэрлэх, ангилах, савлах” цехийг ашиглалтанд оруулахаар болжээ. Тус цехийг эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангийг түшиглэн байгуулагдсан уг цех хорих ангийн албан хаагчид болон ялтан, сэжигтний хоол хүнсэнд зориулан зах зээлээс худалдан авдаг мах, махан бүтээгдэхүүнийг дахин цэвэрлэж, ангилан, эрүүл ахуйн болон чанарын стандартад нийцүүлэн зориулалтын сав баглаа боодолтойгоор хорих анги, салбар нэгжүүдэд нийлүүлэх үүрэгтэй аж.  Тус цех 2014 оноос ялтны хүнсний гурил, будааг нээлттэй тендер шалгаруулалтаар худалдан авалт хийхээр төлөвлөжээ.

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ