ШӨХТГ-аас Барилга хот байгуулалтын яаманд “Тайгам Алтай”, “Тектоник” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал хүргүүлжээ. Учир нь энэ компаниуд ШӨХТГ болон холбогдох байгууллагуудаас илрүүлсэн зөрчлийн дагуу иргэдийн гомдлыг барагдуулаагүй аж. Энэ сарын 16-ны дотор иргэдтэй тохиролцож, гомдлыг барагдуулна гэсэн ч өнөөдрийг хүртэл уг асуудлыг шийдвэрлээгүй аж. Тиймээс ШӨХТГ-аас тусгай зөвшөөрөлтэй нь “ярихаар” болжээ. Энэ компаниудын барьсан орон сууцны талбайн хэмжээнээс дутаж, иргэдийг хохироосон зөрчил илэрсэн юм.
В.БатУншиж байна |