Богд уулын хойгуур дугуйн зам барина
Нийслэлийн ИТХ-аар баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийслэл хотод 3 жилийн дотор 186,7 км унадаг дугуйн зам, 99 иж бүрэн унадаг дугуйн зогсоол шинээр барихаар тусгасан байна.
c
Улаанбаатар хотын төвийн хэсгийн эхний ээлжийн трассаар нийт 143,7 км урт зам 99 иж бүрэн унадаг дугуйн зогсоол барихаар төлөвлөжээ. Унадаг дугуйн зогсоолыг 2 км тутамд заавал хийж, зогсоолыг саравчтай хийх бөгөөд тодорхой цэгүүд дээр дугуй засварын газар, хяналтын камертай байх бөгөөд замын тэмдэг тэмдэглэгээг олон улсын стандартын дагуу хийхээр төлөвлөсөн байна.
x
Унадаг дугуйн замтай болсноор дугуйн хэрэглээ нэмэгдэхээс гадна замын түгжрэл, агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулах ач холбогдолтой. Мөн хүүхэд залуучуудыг цаашлаад бүх насныхныг эрүүл, идэвхитэй амьдралд уриалан, амьдралын шинэ зөв хэмнэлийг бүрдүүлнэ хэмээн төслийг санаачлагчид үзсэн байна.
x
Дугуйн замын төлөвлөлтийг “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд анх удаа иргэдийн бодитой санал, хүсэлд тулгуурлан 1 сар орчим хугацаанд цахим ертөнц ашиглан фэйсбүүк, твиттер хуудсаар дамжуулан иргэдийн саналыг авчээ. “Унадаг дугуйн шинэ зам төсөл” –ийн судалгаагаар Улаанбаатар хотын ихэнх гудамж талбайд явган замын хажуугаар нэмж шинээр зам хийх болон одоо байгаа өргөн чөлөө явган замыг тэмдэгжүүлэн ашиглах боломжтой гэж үзсэн байна.
d
Тиймээс эхний ээлжинд сургалт, аялал зугаалгаар голчлон ашиглах унадаг дугуйн 58 км зам, 20 орчим нэгдсэн зогсоол хийхээр болжээ. Уг замыг Богд уулын хойгуур болон төмөр зам дагуу 33 км зам, Энхтайваны өргөн чөлөө дагуу 8,6 км зам барихаар төлөвлөсөн байна.
d
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ