Аялал жуучлалын сангийнхан тайлан үзэсгэлэн дэлгэнэ
2013-12-20

ССАЖЯ-ны Аялал жуучлалын сангийнхан энэ онд аялал жуучлалыг хөгжүүлэх чиглэлээр уг сангийн хөрөнгийг ямар үйл ажиллагаанд хэрхэн зарцуулснаа өнөөдөр тайлагнана.

Тус үйл ажиллагаа 14:00 цагт өндөр гэгээн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болж, санхүүгийн тайлан үзэсгэлэн дэлгэнэ. Мөн энэ үеэр National geographic Mongolia сэтгүүлийн гүйцэтгэх захирал А.Дэлгэржаргал “Аялал жуулчлалын гадаад, дотоод сурталчилгаа” сэдэвт илтгэл хэлэлцүүлнэ.

Харин Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын холбоо-ны гишүүн Г.Баярмагнай “Орхоны хөндийн аялал жуулчлал”-ын бүтээгдэхүүний танилцуулгыг хийх зэрэг үйл ажиллагаа болох аж.

 Б.Буд  

Shuud.mn
Сонин хачин