2013 онд мэндэлсэн алдартай 10 хүүхэд

img

Алдарт “ELLE” сэтгүүл энэ оны дуулиантай Холливудын оддоос төрсөн шинэхэн алдартай 10 хүүхдүүдийг онцолжээ.

1

“Алаг нүдэн” Норт Уэст

1

Реалити шоуны од Ким Кардашиан болон реппер дуучин Кейни Уэстийн дундаас 2013 оны зургадугаар сарын 15-ны өдөр Нью Йорк хотын “Women” эмнэлэгт “Алаг нүдэн” Норт Уэст төрсөн юм. Тэрбээр одоо зургаан сартай. Ээж аав нь түүнийг Нори хэмээн өхөөрддөг аж.

1

Холли Берригийн хүү Макео Роберт

1

Холливудын жүжигчин Холли Берри Лос-Анжелес хотын “Cedars Sinai” эмнэлэгт өнгөрсөн аравдугаар сарын 2-нд төрж, хүүтэй болсон. Макео Робертын зургийг авч чадсан гэрэл зурагчин одоогоор ганц ч байхгүй. Тэрбээр аав Оливье Мартинесийг, ээж Холли Беррийтойгоо гэрлүүлэхэд тусалсан ачтан гэж болно.

1

Жессика Сэмпсоны охин Асе Кнути

1

Дуучин Жессика Сэмпсоны охин 2013 оны зургадугаар сарын 30-нд хорвоод мэндэлсэн. Түүний охиныг Асе Кнути гэдэг.

1

Титаник шиг нууцлаг хүү

1

“Титаник” киноны Роза Доусоны дүрээр та бидний сайн мэдэх жүжигчин Кейт Уинслет энэ сарын 7-ны өдөр амаржиж хүүтэй болсон билээ. Кейт Уинслет, Нэд Рокнролл нарын анхны хүүхэд юм. Түүний нэр болон гадаад төрх нь Титаник шиг одоо хүртэл нууц хэвээр байгаа билээ.

1

Ферги, Жош Духамел нарын хүү

1

Тэд анхны хүүдээ Эксл Жек Дюамель нэр хайрлажээ. Аксель нэр нь их ховор нэр бөгөөд “Guns N’Roses” хамтлагийн дуучин Аксель Роузыг хүндэтгэн хүүдээ түүний нэрийг өгсөн гэжээ.

1

Тоорын Энэтхэг сарнай

1

“Тоор” киногоороо дэлхийд алдаршсан жүжигчин Крис Хемсвортийн анхны хүүхдийг “India rose” буюу энэтхэг сарнай гэдэг. Хосууд охиноо яагаад ингэж нэрлэсэнээ тайлбарлаагүй хэвээрээ байгаа юм. “Энэтхэг сарнай” өнгөрсөн гуравдугаар сарын 17-нд мэндэлжээ.

1

Саймон Ковеллыг аав болгосон Элли Дегенерс

1

Шоу ертөнцийн нэртэй эрхэм Саймон Коуэлл 53 насандаа сайн найзынхаа экс эхнэрээс үрийн зулаа үнэрлэх болсон тухай мэдээ дэлхий дахинаа шуугиан тарьсан юм. Саймон Коуэлл болон Лоурен нараас наймдугаар сарын 27-нд Элли Дегенерс хүү мэндэлжээ.

1

 Жизелийн охин Виван

1

“Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэр, гоо сайхны илэрхийлэл Жизел энэ онд төрсөн. Тэрбээр нэгдүгээр сарын 12-нд амаржсан юм. Түүний охиныг Виван гэдэг аж.

1

Ума Турманы охин Каролян Робестон

1

Холливуудын хамгийн үнэтэй жүжигчин Ума Турман энэ оны нэгдүгээр сарын 17-нд Лондон хотноо амаржсан юм. Түүний охиныг Каролян Робестон гэдэг.

1

Жинхэнэ ханхүү

1

Хэдий Их Британы хунтайж Жорж Холливуудын оддын хэн нэгнээс төрөөгүй ч гэсэн түүний нэр алдар нь дэлхий даяар түгж байгаа юм. Тэрбээр долдугаар сарын 22-нд Английн Гэгээн Мариагийн эмнэлэгт мэндэлсэн.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hanhuu:
hoorhiin be
2014-01-13
hoorhon:
yamar hoorhon north west vee
2013-12-24
oogii:
xoorxon yumaa
2013-12-24
uugii:
bas minii huu ^6 sariin 25 nd morson odoo aaw eejiin, emee owoogiin ah egchiin amin erdene egduutei huurhun zulzaga
2013-12-23
hanhuu:
hanhuu odoo uyiin zagvariin unelemjeer palaaj umssun met bolovch haant zasaglaliin orgil uyeiinheer hamgiin gangan huvtsas umschee
2013-12-21
..............:
alag nuden uneheer hoophon ym
2013-12-21
pkxny:
б.дэлгэрцэцгээ чи юун зусар н.о.в.ш вэ? чиний циймэрд монгол хүүхдүүд алдрай харагдахгүй байна уу?
2013-12-21
urnaa:
bas minii ohin
2013-12-21
zocnin :
hanhuud platie omsgoson bna daa hoorhon yum
2013-12-21