Мухар сүсэг хийгээд нийгмийн сэтгэлзүй
2013-12-22

Дээхнэ үед гэх үү дээ, соц-иас дөнгөж ардчилал руу шилжиж байсан нийгмийн ороо бусгаа үед олны хүндлэл хүлээсэн манай нэг ТВ сэтгүүлч "Алтан цөгцний эрэлд" цуврал нэвтрүүлэг хийж байлаа. Энэ нэвтрүүлэг тухайн үедээ л нийгмийн анхаарлыг татаж, басхүү тэр цөгц нь олдохгүй, Монголоос хил даваад гаргачихсан бол тухайн хүний төдийгүй Монголын хувь заяанд сөргөөр нөлөөлнө гээд л алдсан хүмүүс нь эрэл хайгуул болж, шинэ нийгэмтэй хөл нийлүүлэх гэж бэдэрч яваа олон хүний сэтгэлийг зовоож байсансан, тухайн үедээ. Гэвч сүүлдээ алтан цөгц ч олдоогүй, нийгмийг түгшүүлсэн зүйл ярьж, эрэлд гараад байсан улс ч сураг алдарсан.

1

Төд удалгүй Өнөрчимэг гээд гал гаргадаг ид шидтэй бүсгүй гарч ирэв. Үнэхээр гал гаргаж байгааг нь харсан хүмүүс гайхраад л. Гал нь гэнэт л гардаг гэнэ. Өнөрөөгийн биед гал гарах үеийн өмнөх ямар нэг зүйл мэдрэгддэггүй. Хэзээ хэдийд, ямар давтамжтай гарах нь бас мэдэгддэггүй. Тиймээс гал гаргадаг бүсгүй нийгэмд нэлээд хэмжээний хохирол учруулсан, харин онцгой сод авьяастай бүсгүйд улсаас орон сууц олгож, тусгай хангамж эдлүүлж байсан санагдана. Гэр хороолол аав ээж, дүү нартайгаа амьдардаг бүсгүйн амьдрал ч дээшилж, орон сууцанд орж амьдрал ахуй нь ч суга дээшилсэн. Түүний биенээс гал гараад байгаа учир шалтгааныг манай анагаах ухаан болоод уламжлалт аргаар ч оношилж чадаагүй, нэг хэсэгтээ л судлаад байлаа. Гэвч түүний биенээс гараад байгаа галын шалтгааныг анагаах ухаан бус хүчний байгууллагынхан тогтоосон юм. Шалгаж байсан цагдаагийн албан хаагч галыг чүдэнзээр тавьсан болохыг анхлан оношилсон ч мухар сүсэгт автсан томчуудыг түүнд тоомжиргүй ханджээ. Гэвч тэрбээр мөрдөн шалгах ажлаа үргэлжлүүлсээр.... Харин тавьсан жүжигтээ гүнээ итгэсэн Өнөрөө араас нь мөрдөөд байгааг анзаараагүй аж. Арга ч үгүй биз. Хүн бүр л шүтээд байхаар. Цагдаа мөрдлөгөө үргэлжлүүлсээр, эмнэлэгт хэвтэж байх үед нь түүний эзгүйд палат руу нь орж, сандаалныхаа улавчны завсар чүдэнзний дарь олноор хийснийг олж тогтоон, сувилагчийг дуудан гэрчээр байлцуулснаар Өнөрөөгийн гал унтарсан юм. Нийгэмд олон сая төгрөгийн хохирол учруулсан Өнөрөө эдүгээ ялаа эдлээд гараад ирсэн байх. Харин нийгмийн сэтгэлзүйд учруулсан хохирлыг Өнөрөө яаж барагдуулж чадах билээ.

1

Өнгөрсөн 2012 оны хагас жилээс хойш манайхан айхгүй ч гэсэн аягүйтэв. Зарим нь тухайн жилийнхээ төлөвлөсөн ажлаа ч хойшлуулж, цаг алдсан. Учир нь өнөөх алдарт 12 дугаар сарын 21. Орифлеймийн Оюунгэрэлийн дэлхий сөнөх тухай мэдэгдэл. Мухар сүсэгт автсан энэ мэдээллийг олон хүн итгээгүй ч, аягүйцсэн нь үнэн. Үгүй ядахдаа л 21-ний бэлтгэлийг хангах гэж монгол гэр худалдан авч, тухайн өдөр хотоос зайдуу амралтын газрууд  амрагчид ихтэй, багтаж шингэхгүй байлаа. Лаа чүдэнз ч ховрын бараа болсон дог. Харин шинжлэх ухаан болоод бурхан шашны тэргүүнүүд 21 гэдэг жирийн өдөр байх болно гэдгийг хэлж,  нийгмийн сэтгэлзүйг зөөллөж байв. Дэлхий сөнөнө гэсэн мэдээллийн дараагаар манай хэвлэл мэдээллийнхэн төр, нийгмийн гүүр байх үүргээ маш сайн гүйцэтгэсэн шүү. Тухайн өдөр болохоос өмнө эрдэмтэн, доктор, мэргэжлийн хүмүүс, лам хуврагуудаас цувралаар яриа авч байлаа.

1

За ингээд энэ сенсааци намжаад жил ч болоогүй байтал 200 бурхан амаараа гаргаж, 2000 чулуу доогуураа төрүүлсэн Хөвсгөл аймгийн Галт сумын Мөнгөнчимэг гэдэг бүсгүй гараад ирлээ. Итгэмээргүй юм. Ходоод нь байтугай бие эрхтэн нь ган бат, гэмтэж, элэгдэшгүй төмөр юм байна даа гэх ёжтой бодол төрөв. Эвэртэй туулай харсан гэдэг шиг л. Үнэндээ ч итгэхгүй л байна даа, итгэе гээд ч итгэл төрөхгүй байна. Гэхдээ түүнд итгэсэн хүмүүс байна аа, өөртэй нь ярилцсан сурвалжлагчаас эхлээд. Зүгээр л ажлаа хийгээд явж байтал олны чихийг дэлдийлгэсэн мэдээлэл тарахаар гайхах сонирхох, эгдүүцэх, бухимдах гээд нийгмийн түмэн ааш авир гарна. Хөндлөнгөөс үүнийг харж нэрвтэж яана гэх нэгэн ч бий.   Олны дургүйцлийг хөдөлгөх болсон гол шалтгаан нь олон нийтийн ТВ-гээр гарган сурталчилсанд. Аль аймаг сум, хөдөө хотод үздэг, мэддэг, хардаг хүмүүс байхыг тэр гэхэв. Итгэсэн олон нь өөрсдөө л очиж үзүүлдэг. Хамгийн эхлээд Хөвсгөлийн тэр охиныг эмнэлэгт үзүүлсэн болов уу гэх бодол төрж билээ. Ходоод гэдэс, дотор эрхтэн нь урагдаад хэцүүдсэн дээ гэхээс бие арзасхийнэ.

1

Бас нийгмийн сэтгэлзүйгээр тоглосон ийм мэдээллүүдэд хариуцлага тооцох цаг болжээ гэх бодол төрнө. Магадгүй, тэр охин үнэхээр ид шидтэй, биенээс нь дээрх хэмжээний зүйл гарсан байж гэж бодъё. Үүнийгээ олон түмэнд нотолчих хэрэгтэй. Баргийн зүйлд итгэхээ байсан миний хувьд "тоглоом тоотой нь дээр" гэдэг үг л санагдана.

1

Ер нь цаашдаа нийгмийн сэтгэлзүйгээр тоглосон этгээдүүдэд  оногдуулдаг ялтай болмоор юм. Манай энэ хууль тогтоох байгууллагын эрхмүүд өөрсдөдөө зориулсан хууль батлахаар хоорондоо маргалдаж байхаар нийгмийн амар амгалан байдлыг хангах талаар  нэгийг бодож, нөгөөг боловсруулна  байгаа.

1

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
монголчууд эхлээд барууны соёлын нөлөөнд 300 жил болсон оросыг дууриаж барууныг шүтдэг социалист сэтгэлгээнээсээ салвал дээр. энэ чинь л жинхэнэ мухар сүсэг юм. барууны талаар ганц олигтой номыг нь эх хэл дээр нь уншсан хүн цөөхөн байж юугаа мэддэг гэж европыг шүтдэг юм. гэтэл тэр барууныхан нь монголыг доромжилж байх жишээтэй. оросыг европууд дорд үздэг учир нь оросууд өөрсдийг нь шүтдэгт оршдог.
2013-12-24
аагий:
шүтлэг бишрэл бол нийгэмд байх л ёстой үзэгдэл гэвч түүнийг далимдуулж олз олох хэрэгслэл болгон олон түмнийг төөрөлдүүлэх явдал газар авах хөндлага их байна нэг жишээ хэлэхэд дамбадаржаа хийдийн 3 лам нэгэн бүсгүйг шүтлэг бишрэлээр нь далимдуулан хүчиндэж өвчин халдаасан хэрэг гарч түүнийгээ мөнгө өгч дарсан асуудал ч гарч л байсан тэгэхээр хүмүүс ялангуяа залуус хэнд юунд итгэн шүтэж болох вэ гэдгээ бодож үзэж эрүүлээр хандаж сурах л хэрэгтэй л дээ
2013-12-23
болор:
аливаа юмыг хоосноор даган баясахыг л мухар сүсэг гэдэг юм. түүнээс шинжлэх ухааны аль тайлж чадаагүй үзэгдэлийг хэлж барах ве. жишээлбэл: жинхэнэ бөө нарын шидийг хоосон зүйл гэж боддог хүмүүс нэг бол тэнэгүүд эсхүл өөр шашинд дагаар орсон түүгээр амьдарч яваа ядмагхан бизнесменүүд байх.ер нь ухаантнууд сэтгэлээсээ шүтэн, сүсэглэж тэнэгүүд даган бая*г юм. тэр олон тэнэгүүд дээр бусад шашинууд ажилдаг юм.жишээлбэл: есүсчин бизнесменүүд гэх мэт. харин лал бол жинхэнэ утгаараа жинхэнэ бодит шашин мөн.
2013-12-23
үнэн:
мухар сүсэг нь дэндээд байгаа нь үнэн, шинжлэх ухаан тайлж чадахгүй далд энергийн түвшин дэх нууц үйлчлэлүүд үнэн, хоёр нүд чихэндээ л итгэдэг материиллаг ертөнцөөс өөр зүйлгүй гэж боддог хуучин хүү маягийн мунхагууд тун олон байгаа нь үнэн, монголын толгой баячуул, дээдсүүл ардаа маш хүчтэй хамгаалалт бүхий лам бөөтэй нь туйлын үнэн, одоо тэгээд лам бөөгөө ад үзээд исүс ч юмуу харийн шашинд хамаг залуу үеэ алдаж орохыг хүлээгээд л сууж байх нь бас үнэн болж таарах нь ээ дээ, жаахан хамжааргатай бич, юм мэдэхгүйгээ бүү гайхуулцгаа, юм их унш, судал , мэдэр, энэ зуунд цоо шинэ далд нууцууд тайлагдах болно
2013-12-23
ойдаа:
мухар сүсэг газар авах болсон шалтгаан нилээд хэдэн зүйлээс үүсэлтэй. нийгэм чөлөөтэй болж сүсэг бишрэх болсон үед улс төрч, лам нар асар их ажиллагаа явуулсан. улс төрчид нь санал авах гэж, лам нар нь мөнгө олох гэж. шашин мухар сүсэг үүсэхэд хамгийн гол үүрэгтэй. үүнийг энхбаяр бүр дэвэргэсэн. шашин шүтэх нь хүний л асуудал. гэтэл бүр төр засгийн асуудал болж хувирсан. тэгээд үндсэн хуулиндаа шашин төрөө дээдэлж төр нь шашнаа хүндэтгэнэ гэж оруулсныг аягүй мушигж ашигладаг болсон. шашин тэгээд уих,гүйцэтгэх засаглал,шүүх засаглалыг дээдлэх юм уу. религозм, атейси үзэл хоёр тэнцүүхэн байх ёстой. одоо шашингүй үзэл гээд яривал аягүй бол буудуулж мэдэхээр автагдсан байна шүү.
2013-12-23
зочин:
бидний мухар сүсэг гүн гүнзгий. шалтгаан нь боловсролгүйд оршино. шашин шүтлэгээс гадна намын мухар сүсэгтэн, хуулиар олгосон төрийн албаны эрх мэдлийг хувийн эрх ашгийн төлөө мухар сүсгийн түвшинд хэрэглэж байна. учир зүй үр дагаварыг тооцож өргөн хүрээтэй сэтгэх түүнийгээ үйл хэрэгтээ мөрдөх чадвар нэн дутмаг. бизнесийнхэн мөнгийг мухараар шүтэж луйвар дээрмийн заагт хүргэж буй. гэх мэт. соёл шинжлэх ухаан улам бүр үгүйлэгдэж байна.
2013-12-23
иргэн:
сэтргүүлчид ялангуяа монголын сэтгүүлзүйд зүтгэж байгаа хүмүүс өөрсдөө эхлээд өөрчлөлт хийл дээ. та нар л дамжуулж олонд тарааж байгаа ш дээ. дараа нь ард түмнийг доромжлох хэрэггүй. нэг дууг олон дахин радиогоор явуулахаар хит болдог биз дээ . түүнтэй яг адил
2013-12-23
setguulchded:
setguulchid oorsdoo teneg bolovsrolgui hudal tsuurhal taraadagaas bolj niigem buzartaj bna. medrel muutai yumnuudiig hoorgood l magtaad baihaar odoo yanz buriin medrel yumnuud n hogjood soliorood baih yum. zov yum bichij chadahgui tsuurahaa l bolichij hujaa avgai nar shig amniihaa zorgoor buraad l humuusiin hoorond hov zoodog huuhed shig yumnuud icheesei
2013-12-23
baih l asuudal :
ih hotod maani ene zergiin yum blgui dee ter balai yumand itgeed stgel zuigeeree togluulaad bga humuus gohi ni uursduu bolovsroh heregtei yagaav nuguu odoi humuus sonsgolon havias garch irlee gd buun yum bolson gazar dooroos 120 km avarga biet garch ireh ni gj bas tsuursan sanagdana
2013-12-23
хөх монгол:
энхлэн та юмыг сайтар бодож байж бичиж сураарай. мөн их унш, сэтгэ бод.
2013-12-23
zochin:
iim bolohoor bolovsroloo deeshluuleh heregtei. ene ih deed bolovsroltoi geed bgaa humuus. tegsen murtluu ih zan gargahdaa yaanaa. yerunhii bolovsrolin surguulias ni avahuulaad neg negnee hundeldeg baij surgah heregtei
2013-12-23
батууш:
тэнэг дожоодорж үхэж далд орсон бол уу дарвайчхаад мөн их худал цуурхал тараасан даа * там руугаа хурдан тонилвол таарна
2013-12-23
reye4tre:
tarxinii turaal
2013-12-23
иргэн:
мухар сїсэгээр хєлжиж улам шунаж байгаа сарандаваа гэж балай эмгэн байна
2013-12-23
çî÷èí:
ìóõàð ñ¿ñãèéí íýã àéìøèãòàé õ¿íä õýëáýð íü íàì÷èðõàæ äàëääàãàíàõ áîë÷èõîîä áàéãààã òà íàð îëæ õàðàõã¿é ë áàéíà äàà. àëü íýã íàìûã ¿õýí àÿëäàí äàãàëäàã÷ ýòãýýä¿¿ä áîë øàøíû íîìëîã÷ øèã õóäëàà ÿðüäàã õýñýã ëàëðóóäûí òºëºº á¿õýë á¿òýí óëñ ¿íäýñòíèéã áàëëàæ áàéãàà.¯¿íèé òîä æèøýý áîë ìàíàí-í ãèø¿¿ä äýìæèã÷ ãýãäýã÷ ëàëðóóä.íàì÷èðõàã÷èä áîë ìóõàð ñ¿ñýãòí¿¿äýýñ º÷¿¿õýí ÷ ÿëãààã¿é.õàðèí ÷ èõ õîð óðøèãòàé.
2013-12-22
муйхар:
ард түмэн нь харанхуй мухар сүсэгтнүүд учир зальтнууд түүнийг нь ашиглан даварч байгаа юм. энэ харанхуйгаас монголчууд гарахгүйэээ. бид шинжлэх ухаан, хөгжил дэвшлээс улам холдож байна. хэрэглээндээ бол шинжлэх ухааны ололтыг ичгүүргүй хэрэглэх боловч тархи нь мухар сүсгийн нүх болж байна. шунал дээрэм хулгай муу залиндаа гарамгай болохын зэрэгцээ мухар сүсгээ дээдэлсээр байна.
2013-12-22
zow hun:
zow zow uneheer sak niitlel bh yum. sn bna
2013-12-22
saruul uhaan:
zuv l yum bichsen bna sh de
2013-12-22
oyutan:
bi moskvagiin ih surguuli tugssun hun. manai surguuliig tugssun oyungerel iim teneg yum hiisend ene surguuliig tugssun buh humuusiin umnuus ichij bana, uneheer muuhai ichij bn. uneheer teneg yumaa. oyungerelee, chi ingej baih ch gej dee. dahij olnii nudend buu uzegdeerei
2013-12-22
eegii:
yuun teneg yum bichdegiin
2013-12-22
eegii:
yuun teneg yum bichdegiin
2013-12-22
eegii:
yuun teneg yum bichdegiin
2013-12-22
eegii:
yuun teneg yum bichdegiin
2013-12-22
eegii:
yuun teneg yum bichdegiin
2013-12-22
eegii:
yuun teneg yum bichdegiin
2013-12-22