Долоовор хуруутай долоо хоног
2013-12-23

Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлын эхэнд УИХ-ын гишүүдийн хурууны хээг онцолж байна. Ажилдаа ирдэггүй гишүүдээ журамлах гэсэн УИХ-ын дарга З.Энхболд гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэх гэж оролдсон ч бүтэлгүйдэв. Уг асуудал гишүүдийн дунд маргаан дэгдээгээд зогсохгүй бүр МАН-ын бүлгийг завсарлага авахад хүргэсэн юм. Учир нь гишүүд зөвхөн хуулиар л асуудлыг шийддэг гэнэ. Тиймээс ч УИХ-ын Дэгийн тухай хуулийг баталсны дараа хурууны хээгээр ирц бүртгүүлж, санал хураалгах гэнэ. УИХ-ын гишүүн С.Баярцогт “Санаа нь зөв ч, хууль батлагдаагүй байхад журмыг мөрдөөд эхэлсэн нь туйлын буруу. Зөв зүйлийг зөв аргаар хийх ёстой” гэсэн байр суурь илэрхийлсэн бол С.Бямбацогт гишүүн “хууль зөрчсөн үйлдэл” гэж үзэв. Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хувьд уг асуудлыг нэлээд газар авахуулсан. Бүр УИХ-ыг тарах хэмжээний асуудал болгон дэвэргэсэн нь олон нийтэд таалагдаагүй. Тэрбээр “Амь биш заяа биш УИХ таръя. Хуульд ороогүй юмыг дураараа хүчээр хийж болохгүй. Санал хураалт дээр будилаан гарвал ямар маргаан дэгдэхийг мэдэж байна уу, З.Энхболд оо. Ямар гээч юм болоод байгаа юм, ийм юм хийж байхаар тарчихаач” хэмээн ихэд бухимдсан. Үүнээс гадна хурууны хээгээр бүртгэгч төхөөрөмжийн ажиллагаа төдийлөн хангалттай байгаагүй бололтой. УИХ-ын дэд дарга Л.Цог гурван ч удаа бүртгүүлээд таниагүйгээс гадна 10 эмэгтэй гишүүнийг 17 гэж гарч ирсэн гэх мэтээр засч сайжруулах зүйл багагүй байв. Хууль зөрчсөн, техникийн бүрэн бүтэн байдал алдагдсан гэх мэт шалтгаанаар МАН-ын бүлэг хоёр хоногийн завсарлага авав. Уг нь энэ өдрийн хуралдаанаар Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарын огцрох эсэх асуудлыг хэлэлцэх байсан юм.

6

Ээлжит шоу

Төрийн өмчийн хорооны даргад хаягласан нэгэн албан бичиг энэ долоо хоногийн сонин содон үйл явдлын нэг байлаа. Уг албан бичигт УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн төрсөн ах Ж.Батсүрэндээ хариуцлага тооцуулахыг хүсчээ. Шалтгаан нь түүний ах  Монгол Солонгосын хамтарсан Монсам Төрийн өмчит компанийн захирал Ж.Батсүрэн албан хэрэгцээндээ зориулан АНУ-аас авчирсан таван ширхэг компьютерийнхоо гаалийн татварыг төлөхгүй хэмээн албаны хүмүүстэй маргалдсан гэнэ. Энэ маргалдаан “шударга” дүүгийнх нь чихэнд хүрч, бүр суудалтай нь ярихад хүргэжээ. Бүр нэн даруй хариуцлага тооцож өгөхийг хүссэн нь бас  нэгэн хачирхал байв. Эрхэм гишүүний шударга зан хэтэрхий хүчтэй илрэв үү, эсвэл ээлжит нэгэн шоу байв уу. Ямартай ч Төрийн өмчийн хорооны шийдвэрийг хүлээж л байя.

 6

Ерөнхийлөгчийн дуу хоолой

Өнөөгийн нийгмийн чимээгүй “дайн” болоод буй гэр бүлийн хүчирхийллийн эсрэг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дуу хоолойгоо нэгтгэв. Тэрбээр “Хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе”  сэдэвт хэлэлцүүлгийн Иргэний танхимд өрнүүлж, гэр бүлийн хүчирхийллийн талаар үзэл бодлоо хуваалцсан юм. Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд “Манай улсын гурван айл өрх тутмын нэгд нь гэр бүлийн хүчирхийллийн ямар нэг хэлбэр байна гэсэн судалгаа бий. Монголд гарч байгаа гэмт хэргийн бараг тэн хагас нь гэр бүлийн хүрээнд болж байна. Хүчирхийллийн бараг бүх хохирогч нь охид эмэгтэйчүүд, хүүхэд хөгшид байна.

...Манай улсад 2013 онд 2000 гаруй хүн гэр бүлийн хүчирхийлэлд, 300 гаруй охид бүсгүйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж албан ёсоор бүртгэгдсэн. Нэг хүний цаана наад зах нь 10 нуугдмал хүчирхийлэлд өртсөн хүн байна гэж тооцох юм бол энэ тоо 23 мянга болж байгаа юм” гэсэн баримтууд гэр бүлийн хүчирхийллийг ямар өргөн хүлээг хамарсан, гүнзгий асуудал болсныг харуулна. Тиймээс Монголын төр хүнийхээ тэр дундаа хохирогч болоод буй тэр хэсгийнхээ төлөө дуугарах цаг болсныг удаа дараа гарч буй аймшигт хэргүүд илтгэнэ. Манайд гэр бүлийн тухай хууль, Хүчирхийллийн эсрэг хууль тогтоомж бий ч тэр бүхэн цааснаас гадагш хальдаггүй. Харин Ерөнхийлөгч “гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж үздэг болно. Гэр бүлдээ хүчирхийлэл, зовлон учруулдаг хүн бүхэн хуулийн хариуцлага хүлээдэг болно гэдгийг энд хэлье” гэсэн нь хонгилын үзүүрт бага ч атугай гэгээ тусгасан. Харин энэ бүхэн тухайн цаг үеийн сүржигнэл төдий биш байгаасай. Хүний зовлонгоор тохуу хийх мэт хий дэмий ярьсан он цаг бидэнд хангалттай бий.

6

Илүү зан

Дарханы АН-ынхан суултаа өлсгөлөн болгохоо мэдэгдэж, хэвлэлийн хурал хийв. Шинэчлэх хөдөлгөөний тэргүүн Л.Наранбаатар “МАН засгийн эрх барьж байхад авлигачид шургалж орж ирснээс элгээрээ хэвтсэн” гэж өөр бусадтай барьцахаа ч бас мартсангүй. Ер нь Дарханы АН-ынхан яагаад Дархандаа асуудлаа ярьж болоогүй юм?! Н.Алтанхуягийн нүдэнд заавал ардчилал, шударга, шинэчлэл ярьж өртөх, харагдах албатай биш биз дээ. Нэр төр, албан тушаал хөөхөд Дарханы газар нутаг хэтэрхий багадаж, эрх мэдэлтнүүдийнх нь албан тушаал жижигдээд байгаа гэж харах ёстой юу. Дарханы АН-ыг “Бурхан Халдун”-ы өмч боллоо хэмээн амбицалж яваа нөхдүүд шинэчлэлийг хаа холоос эрээд байгаа нь л хачирхалтай. Дотоод асуудлыг гадагшуулж, газар авахууллаа гээд шийдэл нь тийм ч амархан гарахгүй гэдгийг арав орчим хоног үргэлжилсэн тэдний суулт харууллаа.

6

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
songolt:
parlamentiin tvvhend ene ve xamgiin muuni ymdaa
2013-12-24
aagii:
darhancnuud argaa baraad man namd sanal ogson ???????????? ardchilsan namiig ni ah duu huligaanuud omchlood ard tumhiig daramtlaad ajil uilsiig hi unagaad baidag odoo ene garch irj baigaa zaluusd odoogiin tor barij baigaa ardchilsan nam tuslahgui bol oor hen tuslah uym be .dotooddoo asuudlaa shiid geed yu jariad bgaa uim be .dashuud ene toriig bas daramtaldag bolchihson yum uu xaa* yum be ter ouyngerel ni havar ireed dashuudiig dagaad altangadas garduulaad javaad baisan .dotooddoo asuudlaa shiid gej ene huuhnii helsen ug uu ardchilsan namiin chiglel iim bolson yum uu?????????????
2013-12-23
зочин:
хуулийн цоорхой гэдэг чинь энэ л байх даа, хуулинд байхгүй гээд л дураараа дургидаг......
2013-12-23
zuzu:
gehdee yagaad doloowor huruutai 7 honog gj
2013-12-23
zuzu:
zuw zuw tiim bii
2013-12-23
монгол:
манай их хурлын гишүүд цэцэн ч юм тэнэг ч юм шиг зан авир гарагх юм даа
2013-12-23