Эрсдэлгүй ирээдүйн төлөө
2013-12-23

2010 онд Банкны эрхлэх үйл ажиллагааны төрөлд даатгалын зуучлалын үйлчилгээ шинээр нэмэгдсэнээр банк харилцагчдаа эрсдэлээс хамгаалах нэгэн шинэ боломж нээгдсэн билээ.

6 Төрийн банк нь 2013 оны 9 сарын 18-нд Санхүүгийн зохицуулах хорооноос “банк – даатгал” гэсэн хосолсон үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авч харилцагчдынхаа үр хүүхэд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалахаар “Практикал даатгал” ХХК, “Соёмбо даатгал” ХХК, “Миг” ХХК, “Номин даатгал” ХХК зэрэг даатгалын компаниудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулаад байна.

6 Төрийн банк нь эдгээр даатгалын компаниудын дараах 5 төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг харилцагчиддаа хүргэж санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:

  1. Тээврийн хэрэгслийн даатгал,
  2. Жолоочийн албан журмын даатгал,
  3. Эд хөрөнгийн даатгал,
  4. Орон сууцны даатгал,
  5. Хүүхдийн гэнэтийн ослын даатгал

Та даатгалд хамрагдахын тулд Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт байрших Төрийн Банкны Төв салбар, Занабазар салбар, Бөмбөгөр салбар, Өргөө тооцооны төв, 17-ын буудал тооцооны төв, Цайз тооцооны төв, Чулуун-Овоо тооцооны төв;

Орон нутагт Төв аймаг, Дархан-Уул, Зүүнхараа, Дундговь, Сүхбаатар болон Хөвсгөл аймгийн төв болон эдгээр аймгийн бүх сумдын нэгжүүдээр дамжуулан даатгалын үйлчилгээг аваарай.

6 Бид 2014 онд багтаан Төрийн Банкны орон даяар байршсан 550 гаруй салбар, нэгжээр дамжуулан харилцагчдаа даатгалын зуучлалын үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

7 Та ирэх ондоо эрсдлийн ардаа тавьж, өөрийн хамгийн чухал бүхнээ Төрийн банкинд хүрэлцэн ирж даатгуулахыг урьж байна.

7

Эрсдэлгүй ирээдүйн төлөө! Төрийн банк
Shuud.mn
Сонин хачин