Сэлэнгийн цагдаагийн газар гурван хүний амь эрсэдсэн авто ослыг нууцалж байна
2013-12-24

Талийгаач нар иргэн Д.Бадрахад хэрэгцээний модыг нь бэлдэж яваад амиа алдсан

6

Өнгөрсөн долоо хоногт Сэлэнгэ аймгийн Түшиг су­манд уулнаас мод бэлтгээд явж байсан “Шинэ-Бадрах” ХХК-ийн гурван ажилтан осолд орж амиа алдсан хэ­рэг гарчээ. Энэ тухай мэ­дээлэл ихэд нууцлагдмал бай­гаа хэ­мээн нутгийн иргэд хэлж байна. Тодруулбал Сүхбаатар су­­мын IV багт орших “Шинэ-Бадрах” ХХК-ийн дөрвөн ажилтан “Хар-Горхи” гэдэг газар уул­наас мод бэлтгэн, түү­ний­гээ “Зил-131” авто­ма­ши­наар тээ­вэр­лэжээ. Ин­гэх­дээ ка­бин­даа дөр­вүүл явж байсан аж.

5

Тэд ийн олуулаа нэг машины кабинд сууж даац хэтрүүлснээс болж машин нь гэнэт л уулын уруу өн­хөрч, улмаар ачиж явсан модондоо дарагдаж, гурав нь газар дээрээ нас барж, нэг нь эмнэлгийн яаралтай тус­ламж авч аймгийн эм­нэлэгт хүргэгджээ.

.

5 Хам­гийн гол нь дээрх хүмүүс уулнаас мод бэлт­гэхдээ өөрсдийн хайх­рамж­гүй байдлаасаа болж осолдсон хэдий ч тэдний хөдөлмөрийн аюул­­гүй байдлыг “Шинэ-Бадрах” ХХК хариуцах ёс­­той гэдгийг эх сурвалжууд хэлж байсан юм.

.

5 Иргэдийн хэлсэнчлэн ажил­­чиддаа хөдөлмөрийн аюул­гүй байдлыг хэрхэн хан­гах заавар зөвлөгөө өгдөг бол ийн гурван хүн алтан амиа ал­даж, олон хүн өнчрөхгүй байсан нь мэдээж.

.

6

Түүнчлэн иргэдийн хэлж буйгаар тус компа­нийн за­хирал Д.Бадрах /нут­гийн­хан Баатар гэж дууддаг/гэгч нь хуулийнхантай их л сүлбээтэй ойр дотно байдаг учраас энэ хэрэг хэрэгсэхгүй болох магадлалтай гэнэ.

.

6 Нутгийн иргэд бидэнд мэдээлэл өгөхдөө “Д.Бадрах “Түшиг”, “Цагаан-Нуур” су­манд модны хэд хэдэн хө­рөө рам ажиллуулдаг. Түүнчлэн дээрх хоёр газарт нөхөрлөл гэсэн сайхан нэрээр халхавч хийн уулын амыг тэр чигт нь аваад байгаа нөхөр.

6

Уг нь орон нутгийн иргэдийг хэрэгцээний мо­доор хангана гэж уулын амыг авсан мөртлөө зөв­хөн өөр­төө мөнгө олох зорил­гоор ашиглах болсон. Та­лий­гаачид Д.Бадрахад хэ­рэг­цээний мод бэлдэж яваад амиа алдсан шүү дээ.

.

Одоо амьд үлдсэн нэг хүний бие маш муу байна. Өнөөдөр /өчигдөр/ талийгаач болсон гурван хүний хоёрынх нь буяны ажил дууссан. Сэлэнгэ даяараа гашуудлын байдалтай хэцүүхэн л байна даа. Хамгийн гол нь эл хэр­гийг аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа гэх ч хэн гэдэг мөрдөн байцаагч шалгаж байгаа нь ихэд нууцлагдмал байгаа юм.

7

Уг нь энэ жижигхэн газар тэр байцаагч шалгаж байна гэж дорхноо л мэдэгд­дэг юм. Гэтэл энэ тухай мэдээл­лийг аймгийн уугуул иргэд бид мэдэхгүй байна гэхээр сонин байгаа биз дээ. Тий­мээс бид гурван айлын гал голомт эзгүйрсэн энэ хэр­гийг талийгаачдыг таньж мэд­дэгийнх нь хувьд үнэн зө­вөөр хурдан шийдээсэй гэд­гийг л хүсч байна.

7

Үхсэний хохь болоод өнгөр­дөг ослын олон хэрэг бай­даг шүү дээ. Дээрх гур­ван хүн ажлаа хийж яваад осол­дож амиа алдлаа гэдгийг л хэлэх гэсэн юм. Түүнээс энд хэн нэгний мууг үзэж, ха­риуц­лага тооцуулах гэсэн юм огт байхгүй. Зөвхөн мод яаж ачих зааварчилгааг хэн өг­сөн гэд­гийг тогтоож талийгаач­дын ар гэрийг бага ч болов дэмжээсэй гэдэг үүднээс хандаж байгаа юм шүү” гэлээ.

7

Ямартай ч талийгаачдыг таньж мэдэх ойр дотны хүмүүс нь хэрэг үнэн зөвөөр шийдэгдээсэй гэж ийнхүү бидэнд дээрх мэдээллийг өг­сөн юм.

7

Мөн тэдний хэлж буйгаар “Шинэ-Бадрах” ХХК-ийн за­хирал Д.Бадрах нь өнгөрсөн оны орон нутгийн сонгуульд ИТХ-ын төлөөлөгчөөр сон­гогдож байсан нэгэн гэнэ. Төлөөлөгчөөр сонгогдсон тэр­­бээр Сэлэнгэ аймгийг тэр чигт нь эзэгнэж ихэнх сум­дын уулын амыг бүхэлд нь авч мод бэлтгэдэг аж.

7

Түүнчлэн энэ оны нэг­дүгээр сард түүнийг уул­наас нойтон мод бэлтгэсэн хэмээн хавтаст хэрэг нээсэн ч хэрэгсэхгүй болгож байсан түүхтэй аж. Тиймээс нутгийн иргэд энэ хэргийг мөн зам­харч мэ­дэх вий хэмээн санаа зовниж буй юм билээ.

7

Бид өнгөрсөн тавдугаар сард Д.Бадрахын хууль бус үйлдлийнх нь тухай товчхон дурьдаж байсан. Товчхондоо ар тал сайтай Д.Бадрахыг дээрх ослын хэргийг нуун дарагдуулах сүйхээтэй нэгэн гэж хүмүүс хардсан хэрэг.

7

Учир нь хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан байхад одоог хүртэл нэг ч хүнийг хариуцагчаар татаагүй бай­гаа гэнэ. Уг нь осол гарсан компанийн удирдлагуудыг дуудан хуулийнхан шалгаж нягталдаг. Гэтэл энэ үйл явц одоог хүртэл тус аймагт явагдаагүй гэдэг нь тун хачирхалтай.

7

Түүнчлэн эх сурвалжууд Д.Бадрахад нө­лөөлж, тус болж мэдэх хүн тус аймгийн цагдаагийн газрын томоохон албан тушаалтан хэмээн мэ­дээлж байсан. Эл эрхэм нь Д.Бадрахын олон хэргийг хаацайлж, хэрэг­сэхгүй болгон өөрт ашиг­тайгаар эргүүлж байсан гэдэг.

6

Ямартай ч ажлаа хийж явсан гурван хүн амиа алд­лаа. Тиймээс Сэлэнгэ айм­гийн цагдаагийн газ­рынхан энэ хэрэгт ихээхэн анхаарал тавьж, танил талаа харж бус үнэн зөвөөр шийдэж хохи­рогчдын ар гэрт дэмжлэг үзүүлээсэй гэж нутгийн ир­гэд нь ихээхэн хүсч байгааг уламжлах нь зүйн хэрэг байх. Товчхондоо Сэлэнгийн цагдаагийн газар гурван хүний амь эрсэдсэн авто ослыг нууцалсан уу.

6

Үргэлжлэл бий...

6

Р.Саруул

_

Эх сурвалж: 

Shuud.mn
Сонин хачин
xfsdyg:
mongol tiim ih modtoi uls uu? bolioch!!!!!!
2013-12-25
admin:
unen zoviig ni yag togtoigoosoo
2013-12-24
zochid:
modnii naimaachdiig. shalga atg. cagdaagiin nar holbootoi,
2013-12-24
zochid:
uuriin mod ogtolsnii shiitgel .selenge ‘ odoo hentii aimgaas orj irj baigaa huuli bus mod iig cegcleechee, cagdaagiin nar uursduu holbootoi, ta nar bugd urtuj l baigaa‘ mod , baigaliin baylag ogtolj uhaan‘ mungu zarahgui mungu olj baigaa humuusiig 1 yanz lache , buh modnii zah, tovchoogoor. orj baigaa buh mod iig cagdaagiin gazar hamtarch hiij baigaag atg. shalgaachee,
2013-12-24
unen:
exner ni prokuror.n gazar ajilladag.
2013-12-24
tsetsegmaa:
ene modnii asuudal bur herees heterlee tsagdaa naraa modnoos holduulahgui bol ene modnii asuudal hezee ch tsegtserehgui ehleed tsagdaadaa arga hemjee ab
2013-12-24
ddegii:
uul us chini ezentei gedeg biz dee tegeed l savdag ni garch ireed nirgechij er bol uuliin mod unagah ih l muuhai ajil da odoo ter taliigaach nariinhaa ar geriig l sain harj uzeesei
2013-12-24
билэгт:
энэ ёстой үнэн үнэн төрсөн нутагт минь хууль бус модоор хөлжигчид нэлээд бий
2013-12-24