Спортын оны үйл явдлыг “ШУУД” онцолж байна
2013-12-25

Энэ онд манай улсын спортын салбарт өрнөсөн үйл явдлуудаас Шууд.мн сайm онцолж байна. Манай спортынхны хувьд энэ жил анхны гэсэн тодотгол олон байлаа. Хоккейчид анх удаа олон улсын тэмцээнээс медаль хүртэж, эмэгтэй жүдочид маань анхны дэлхийн аваргаа төрүүлсэн гээд амжилтын ургац арвин байв.

5

Монголын хоккейчид медалийн тавцанд зогссон

6

Монголын хоккейн шигшээ баг Тайландын Бангкок хотноо гуравдугаар сарын 16-24-ний өдрүүдэд болсон “Challenge cup 2013” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн.  Тэд хүрэл медалийн төлөөх тоглолтод Кувейтийн шигшээ багийг 11:0-ийн харьцаатай буулгаж авсан. Ингэснээр манай тамирчид хоккейн спортын түүхийн хуудаснаа нэгэн шинэ хуудас нээж чадсан юм. 2008 оноос хойш жил бүр зохиогдож байгаа тус тэмцээнд 10 улсын баг оролцсон юм.

7

Манай хоккейчид хэсэгтээ Энэтхэгийг 20:0, Макаог 6:1, Сингапурыг 3:2-ын харьцаатай хожсон бол Хонгконгийн багт 7:3-ийн харьцаагаар хожигдсоноор хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарсан юм. Улмаар хагас шигшээд үлдэх эрхийн төлөө “Challenge cup” тэмцээний хоёр удаагийн дэд аварга, талбайн эзэн Тайландын багтай тоглож 5:4-ийн харьцаагаар ялж, харин мөнгөн медалийн төлөөх Хонгконгийн багтай хийсэн тоглолтод 4:3-ийн харьцаагаар ялагдал хүлээсэн. Ийнхүү өвлийн улиралтай ч олигтой мөсөн гулгуурын талбайгүй хэдэн хоккейчид маань байнгын бэлтгэлтэй байдаг багуудтай өрсөлдөж чамлахааргүй амжилт гаргасан.

6

Шинэ аварга хийгээд “босоо” заан

6

 Ардын хувьсгалын 92 жил, Их Монгол улс байгуулагдсаны 807 жилийн ойн баяр наадамд Сэлэнгэ аймгийн харьяат Монгол улсын арслан Г.Эрхэмбаяр түрүүлж, үндэсний бөхийн түүхэнд нэгэн шинэ аварга төрж, 21 аваргатай болсон билээ. Тэрбээр Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээх усан могой жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын аварга С.Мөнхбатыг даван анх удаагаа түрүүлж, аварга болох “замаа засчээ”. Энэ жилийн Цагаан сар, Баяр наадмын барилдаанд нэг бөх түрүүлсэн нь Г.Эрхэмбаяр аварга байлаа. Тэрбээр үндэсний бөхөөс гадна АНУ-ын Калифорни мужийн Лонгбич хотноо болсон Жиу-жицу бөхийн мастеруудын болон ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “senior-1” буюу 35-40 насны ангилалд, хөх бүсний +100 кг-ын жинд барилдаж дэлхийн аварга болсон.

7

МҮБХ-ноос 2013-2014 оны наадмаас наадмын хооронд болох улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн заал, танхимын барилдааны нээлтийг есдүгээр сарын 22-ны ням гарагт хийсэн. Дэлхийн дээд амжилт буюу “Геннисийн ном”-д монгол бөхийг бүртгүүлсний хоёр жилийн ойд зориулан зохион байгуулсан тус барилдаанд 208 бөх зодоглосноос Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээ,” Ажнай” корпорацийн бөх, улсын заан Ч.Санжаадамба түрүүлсэн.

Үүний дараагаас үргэлжлэн Монгол бөхийн өргөөнд болсон барилдаануудад улсын заан Ч.Санжаадамба дээрх түрүүг оруулаад зургаан удаа манлайлжээ. Есдүгээр сараас хойш болсон барилдаанд зургаан түрүү авч “босоо” бөх гэдгээ баталсан тэрбээр 16000 оноотойгоор Үндэсний бөхийн чансааг тэргүүлж байна.

6

Анхны дэлхийн аварга төрөв

7

Ирэх олимпийн “нийслэл” Бразил улсын Рио-Де-Жанейро хотноо энэ оны наймдугаар сард жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ болсон. Дэлхийн 123 орны 680 тамирчин тус хотноо чуулж, тус бүрийн жиндээ хурд, хүчээ сорьсон. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд эх орноо төлөөлөн барилдсан ОУХМ М.Уранцэцэг тэмцээний эхний өдөр алтан медаль хүртэж, Монголынхоо төрийн далбааг Бразилийн тэнгэрт мандуулсан билээ.

7

Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд 2010 оны дэлхийн аварга Япон улсын тамирчин Харуна Асамиг 02:18 минутад цэвэр ялснаар Монголын спортын түүхэнд нэгэн цоо шинэ хуудас нэмэгдэж, манай улсын жүдо бөхийн эмэгтэй тамирчдын түүхэнд анхны дэлхийн аварга болсон юм. Харин Монголын жүдочид хоёр дахь дэлхийн аваргаа хүлээн авсан. Өмнө нь 2009 онд Голланд улсад болсон ДАШТ-ээс МУГТ, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар аваргын алтан медаль хүртэж байсан юм.

6

Оны шилдэг тамирчинг тодруулдаг Бөртэ-Чонын шилдгийн шилдгээр М.Уранцэцэг тодорсон билээ.

7

Монгол хүний оюуны чадварыг дэлхийд гайхууллаа

7

Монголын оюун ухаан академийн тамирчид энэ онд зохиогдсон олон улсын тэмцээнүүдэд амжилт дүүрэн оролцлоо. Тэдний томоохон амжилтаас онцолж байна. Энэ оны есдүгээр сарын 1-нд Турк улсын Анкара хотод “MEMORIAD-2013” ой тогтоолт, цээж бодолтын нээлттэй тэмцээн долоо дахь удаагаа болсон. Тус тэмцээнд улсаа төлөөлөн оролцсон манай тамирчид нийт 30 медалийн 12-ыг нь, Гран при шагналтай нь хамт авчирсан.

7

Түүний дараахан буюу есдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Хонконгт болсон “Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээн”-д оролцсон манай 10 тамирчин 18 алт, зургаан мөнгө, 15 хүрэл нийт 39 медаль хүртэж, багаараа II байрт шалгаран, хүчтэй өрсөлдөгч гэдгээ олон улсад мэдрүүлсэн.

7

Харин энэ сард Английн нийслэл Лондон хотноо Ой тогтоолтын ДАШ 22 дахь удаагийн тэмцээн эхэлсэн. Энэхүү тэмцээнд манай улсын зургаан шилдэг тамирчин маш амжилттай оролцож, Ө.Сэнгэсамдан, Б.Намуунтуул, Ц.Бат-Эрдэнэ нар Ой тогтоолтын их мастер болсон. Ийнхүү манай улс ой тогтоолын таван их мастертай болж байгаа юм. 2011 онд Бээжингийн ДАШТ-ээс С.Цогбадрах, С.Акжол нар энэ цолыг авч анхны их мастерууд болж байсан билээ.

7

У.Мөнх-Эрдэнэ “бидний итгэлийг алдаагүй”

7

Казахстан улсын Алмата хотноо энэ оны сонирхогчдын боксын ДАШТ эхлэхэд нэг сар хүрэхгүй хугацаа үлдээд байлаа. Гэвч 64 кг-ийн жинд Монгол улсыг төлөөлөн хэн тулалдах нь тодорхой бус байсан юм. Монгол улсын шигшээ багийг бүрдүүлэх дүрмээр бол тухайн оныхоо Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тамирчин оролцох ёстой ба тэр хүн нь ОУХМ З.Энхзориг байсан.

7

Харин манай боксын холбооноос Монгол Улсыг төлөөлөн оролцох эрхийн төлөө Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, ОУХМ З.Энхзориг нарын дунд халз тулаан зарлаж, есдүгээр сарын 23-нд Эрдэнэт хотод болсон халз тулаанд ялсан У.Мөнх-Эрдэнэ Алматагийн рингийг зорьсон билээ. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн зургаан тамирчин явсан боловч түүнээс бусад нь медалийн тавцанд зогсож чадаагүй. Ийнхүү дэлхийн 118 орны 600 гаруй ширэн бээлийтнүүд хүч үзсэн, боксын түүхэн дэх хамгийн том тэмцээнээс Монголын тамирчин У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртэж монголчуудаа баярлуулж, дэлхийд данстай тамирчин гэдгээ харуулсан.

7

Ингэснээр ДАШТ-ий хос медальтай хоёр дахь тамирчин болж, боксын спортын түүхэнд бичигдлээ.

7

Монголдоо хайртай Н.Түвшинбаяр

7

МУГТ, Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаярыг ОХУ-ын Локомотив клуб сарын 1,5 сая рублийн цалин амлан, дасгалжуулагчаар ажиллахыг урьжээ. Харин аварга маань "Монголын ард түмнийхээ тус дэмжлэгээр олимпийн хос медальтан болж Төрөөс өндөр цол хүртсэн, элгэн түмнийхээ итгэл найдварыг хадгалж явах учиртай хүн" хэмээгээд татгалзсан байна.

7

Тэрбээр энэ оны 11 дүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 01-ний өдрүүдэд Японы нийслэл Токио хотноо болсон жүдо бөхийн Их дуулга тэмцээний -100 кг-ын жиндээ зодоглож хүрэл медаль хүртсэн. Харин үүнээс хэдхэн хоногийн дараа буюу 12 дугаар сарын 6-ны өдөр Н.Түвшинбаяр оны сүүлчийн тэмцээн болох Чэжүгийн “Гран при”-д аваргалсан. Ийнхүү Н.Түвшинбаяр Лондонгийн тэнгэрт эх орныхоо төрийн далбааг мандуулсныхаа дараа хоёр томоохон тэмцээнд ийнхүү амжилттай оролцсон юм.

7

Үүнээс гадна Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Н.Түвшинбаяр нар нэгэн цагт өмсөж алдрын тавцанд зогсож байсан, амжилтын хөлс, хүчээ шингээсэн нандин өмсгөлөө дуудлагаар худалдаж, тархины хорт хавдраар өвчилсөн Б.Танан охинд тусалсан. Тэд нэг сая төгрөгнөөс эхлэн үнэ хаялцуулахад, Дэлхийн аварга Х.Цагаанбаатарын БНСУ-д захиалан хийлгэж, олон тэмцээний шагнал гардуулах ёслолд өмссөн кимоног “Буяннэмэх” сангийн тэргүүн М.Алтансайхан 3.1 сая төгрөгөөр авсан бол олимпийн аварга Н.Түвшинбаярын өмсгөлийг жиргээч Я.Пүрэвсүрэн 5.65 сая төгрөгөөр худалдан авсан билээ. Хоёр баатар маань дуудлага худалдаанаас олсон 8.75 сая төгрөгийг охины аав н.Банзрагчид гардуулан өгсөн.

 7

“Энэ тоглолтыг хэзээ ч мартахгүй” буюу М.Одгэрэлийн “мад”

6

100 буудалт Даамын дэлхийн аварга шалгаруулах 38 дахь удаагийн тэмцээн Ази тивээс анх удаагаа манай улсад зохион байгуулагдсан. Энэхүү тэмцээнд дэлхийн 10 орны шилдэг 16 тамирчин оролцсон. Уг тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон М.Одгэрэл тэмцээний 13 дугаар өргийн тоглолтод дэлхийн 12 удаагийн аварга Латви улсын Зоя Голубеваг хожсон нь хамгийн гайхалтай явдал байлаа.

7

Дэлхийн 12 удаагийн аварга 46 настай, туршлагатай тамирчин 15 настай Монгол охинд ялагдсныхаа дараа “Энэ тоглолтыг хэзээ ч мартахгүй” гэж хэлсэн бол М.Одгэрэл хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Их гайхсан. Өөртөө итгээгүй. Дэлхийн нэг, хоёр биш бүр 12 удаагийн аваргыг ингээд хожчихож байгаа юм байх даа гэж бодогдсон... Тэрбээр надад хожигдчихоод өдрийн хоолондоо орж ирээгүй...” гэжээ.

7

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
wrestling:
челеет бех спортын терел байхаа больчихсон юмуу? танай сайт эсвэл челеет бехийн талаар хэн нэгэнтэй хаалтын гэрээтэй юм уу???
2013-12-27
zochin:
bas guiltiin eng tamirchin baigad olon jil gantsaraa guij baigaa kkkkk
2013-12-25
ппүү:
дэлхийн хамгийн өндөрт мөн хойд туйлд очсон мугт уулчинөлзийбаяр бахархахмаар эр хүн шүү
2013-12-25
tulga:
argagui l saikhan jil bolloo. olimpiin avargaa ergeed irehed n mash ih bayarlalaa. getel delhiin avarga emegtei buh garaad irlee. 15 han nastai jaahan ohin aimaar avargiig mad tavihiig harj. hockeyn bag medealiin tavcand zogsoj, delhiin avargiin hos medaltan turj, oyunii byadaaraa henees ch dutahguigee haruulj. odtoi jil bailaa gej.
2013-12-25