Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болов
2013-12-26

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжилж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан С.Баярцогт, Б.Бат-Эрдэнэ, Ж.Эрдэнэбат, Ж.Энхбаяр нарын гишүүд үг хэллээ.

Гишүүдийг үг хэлж дууссаны дараа хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналаар санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн 68,5 хувийн саналаар төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Ингэснээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин